Төрийн өмчийн 6 их сургуулийн санамж бичгийн хүрээнд “Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2021” өдөрлөг зохион байгуулагдлаа

“АЖЛЫН БАЙРНЫ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ-2021” нь төрийн өмчийн 6 их сургуулийн хамтарсан ажлын төлөвлөгөөнд тусгагдсан “Орлоготой оюутан хөтөлбөр”-ийн хүрээнд хичээлийн бус цагаар сургуулиас тогтоосон цагийн хязгаар дотор “цагийн хөдөлмөр” болон түр хугацааны гэрээт ажил хийх,судалгаа,  инновацийн  ажилд  оролцох,  бие  даан  бүтээл  туурвих, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэх замаар орлого олох, хөдөлмөрийн харилцаанд суралцах сонирхол бүхий хууль тогтоомжид заасан шаардлагыг ханган  ажиллахыг сурталчлан ажлын байранд зуучлах арга хэмжээ зохион байгуулагдав.   

          Төрийн өмчийн 6 их сургуулийн оюутны алба болон оюутнуудын төлөөлөл уг үйл ажиллагаанд оролцлоо.

Үйл ажиллагаанд оролцсон хүндэт зочдыг танилцуулбал:

1.ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т. Намнан

2. ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний албаны дарга Н. Санчирбаатар

3. Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Оюутны хөгжил удирдлагын газрын арга зүйч П.Галбадраг

4. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүд мэндийн сургуулийн багш Пүрэвгэрэл

5. Монгол улсын их сургуулийн Оюутан, төгсөгчийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л. Чинзориг

6. Монгол улсын Боловсролын их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын сургуулийн оюутан хариуцсан арга зүйч Мягмарсайхан

7. Соёл, урлагийн их сургуулийн Оюутны үйлчилгээ, хөгжлийн газрын дарга Б. Болормаа

8.Соёл, урлагийн их сургуулийн Оюутны үйлчилгээ, хөгжлийн газрын мэргэжилтэн Г. Дүүриймаа

9.Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч (Доктор, Ph.D), Г.Ганзориг

10. Хөдөө аж ахуйн их сургуулийн Оюутны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Солонго

11. Нийслэлийн хөдөлмөр, эрхлэлтийн газрын Сургалт, судалгааны хэлтсийн дарга Э.Насанцогт

Мөн 2020 оны топ 25 ажил олгогч байгууллага өдөрлөгт оролцож оюутнуудыг цагийн болон байнгын ажлын байранд бүртгэж, ярилцлага явуулав.

Сургууль тус бүр оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрхэн ажилладаг арга, туршлагаа хуваалцав.

Мөн “Би орлоготой оюутан” видео контентын уралдааны шагналыг гардууллаа.

Тэргүүн байр- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

Дэд байр- Шинжлэх ухаан, технологийн их сургууль

Гутгаар байр- Монгол улсын их сургууль

Уг өдөрлөгийг  Шинжлэх ухаан,технологийн их сургуулийн албан ёсны цахим хуудсаарhttps://www.facebook.com/www.must.edu.mn/videos/437088994678008 шууд дамжуулав.

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА