ШУТИС-ийн “MONGOLIAN GEOSCIENTIST” эрдэм шинжилгээний сэтгүүл олон улсын бүртгэлд хүлээн зөвшөөрөгдлөө

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн  эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн платформ болох Mongolia Journals Online (MongoliaJOL)-тэй 2018 оноос эхлэн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн  “Mongolian Geoscientist” сэтгүүл хамтран ажиллаж эхэлсэн. 2018-2020 онд тус сэтгүүл дээр гарсан судалгааны өгүүллийг хэрэглэгчид 18377 удаа  татаж ашигласан байна.

Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100-н жилийн ойн босгон дээр  “Mongolian Geoscientist” эрдэм шинжилгээний сэтгүүл нь олон улсын DOAJ (Directory of Open Access Journals)-ийн бүртгэлд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүл боллоо.

DOAJ-д нь дэлхийн 124 орны  15725 орчим эрдэм шинжилгээний сэтгүүл бүртгэлтэй байдаг бөгөөд манай орноос энэхүү платформд  нэгдсэн 5 дахь сэтгүүл ийнхүү төрөн гарлаа.

ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор, профессор  Т.Намнан 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр “Mongolian Geoscientist” сэтгүүлийн ерөнхий редактор, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, доктор, дэд профессор Б.Батхишиг,  MongoliaJOL-ийн ерөнхий менежер Л.Гантулга нарыг хүлээн авч уулзан баяр хүргэж, тус сэтгүүлийн чансааг  цаашид улам ахиулахад  дэмжин ажиллахаа илэрхийллээ.

“Mongolian Geoscientist”-ийн редакцийн зөвлөл, ерөнхий редактор, доктор, дэд профессор Б.Батхишиг, бүтээлээ хэвлүүлсэн нийт судлаач, шүүмжлэгч нарт болон тус сэтгүүлийг дэмжиж хамтран ажиллаж буй ШУА,  Монголын Геологийн Холбоо, MongoliaJOL-ийн ерөнхий менежер Л.Гантулга нарт ШУТИС-ийн нийт эрдмийн хамт олны өмнөөс баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Зураг 1. Mongolian Geoscientist – DOAJ-ийн бүртгэл

Зургийн эх сурвалж: https://www.doaj.org/toc/2663-5151

Зураг 2.Mongolian Geoscientist-д хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллийг

DOAJ-д  оруулсан хэлбэр

Зургийн эх сурвалж: https://www.doaj.org/article/0f6722475aed4cdf86c70e7b1780be54

Тус “Mongolian Geoscientist”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mongoliajol.info/index.php/MGS/ хаягаар орж үзнэ үү.

ШУТИС-ийн ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР