ХШУС-ийн статистикийн II ангийн оюутнууд БНХАУ-д дадлага хийгээд ирлээ

ХШУС-ийн статистикийн II ангийн 8 оюутан БНХАУ-ын Си’ан хотын Баруун хойд политехникийн их сургуульд 5 хоногийн үйлдвэрлэлтэй танилцах дадлага хийлээ.

 

Дадлага 2020 оны 1-р сарын 6-наас 1-р сарын 10-ны хооронд үргэлжилсэн ба оюутнууд БНХАУ-ын Баруун хойд политехникийн их сургуулийн 2 хотхонтой танилцаж, уг сургуулийн Статистик хөтөлбөрийн оюутнуудтай танилцан, цаашид хамтран суралцахаар боллоо. Мөн БНХАУ-ын түүх, соёлтой танилцаж, тухайн улсын хүн ам, иргэдийн ёс заншилтай танилцаж, ОХУ, Индонезийн оюутнуудтай танилцан нөхөрлөж, 5 хоногийн Хятад хэлний хичээлд хамрагдсан.