Төгсөгчдөдөө БАТЛАМЖ гардууллаа

ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба, БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн Дээд боловсрол болон мэргэжлийн боловсролын судалгааны сектор,  БуХС-ийн багш нарын “Алтангадас” клуб, MSDI- Олон улсын хүний нөөцийн хөгжлийн академитай хамтран 2019-2020 оны намрын улиралд төгсөх курсийн оюутнуудад зориулан “Ажил эрхлэлтэд чиглүүлэх” 8 удаагийн цуврал сургалт, удиртгал, нэгдсэн семинар хэлбэрээр 2019 оны 10 дугаар сарын 15-аас 12 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулсан.   

 

Тус сургалтад хамрагдсан оюутнууд болон нийт төгсөгч оюутнууддаа зориулан ажил олгогч байгууллагуудыг урьж “MUST-NETWORKING BREAKFAST” арга хэмжээг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 11:00-14:00 цагт зохион байгууллаа.

  

Тус арга хэмжээнд ОСҮА-ны ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D)  Д.Цогзолмаа БуХС-ийн Технологийн менежментийн салбарын профессор, доктор (Ph.D), дэд профессор  Ц.Энхарбаатар, MSDI- Олон улсын хүний нөөцийн хөгжлийн академийн захирал Н.Амаржаргал нар оролцож сургалтад хамрагдсан 94 оюутанд БАТЛАМЖ гардуулав.

   

Энэхүү арга хэмжээнд нийт 12 байгууллага оролцож байгууллага тус бүр өөрсдийн танилцуулгаа 5-7 минутад багтаан хийж оюутнуудын CV-тэй танилцаж, ярилцлага хийн ажлын байр санал болгох, бүртгэх зэргээр ажилласан. Энэхүү арга хэмжээний талаар NТV телевиз, MJN радиод ярилцлага өгсөн.

    

Тус сургалтад хамрагдан сертификат авсан оюутнуудад байгууллагууд ач холбогдол өгч байгаа нь ажлын ярилцлагаас харагдаж байлаа.   

Оюутны соёл, үйлчилгээний алба

Интернэшнл эйч ар аутсорсинг консалтинг компани

“Алтангадас” клуб