Виртуаль-Симуляци лабораторийн нээлт

ШУТИС-ийн 60 жилийн ойг тохиолдуулан “ЗАМайн Сервисиз” ХХК нь өөрсдийн хөрөнгө оруулалтаар Механик Тээврийн Сургуулийн Виртуаль-Симуляцийн лабораторийг бүрэн тохижуулан 2019 оны 12-р сарын 18-ны өдөр албан ёсоор хүлээлгэж өглөө. Мөн хамтын ажиллагааныхаа хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилд оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан механик инженер мэргэжлээр суралцаж буй 4 оюутанд сургалтын төлбөр 100%, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2 сурагчид нэг жилийн сургалтын төлбөртэй дүйцэх мөнгөн тэтгэмжийн батламжийг тус, тус олголоо.

 

Инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэхэд сургалтын материаллаг бааз, таатай орчинг бүрдүүлэхэд хувь, нэмрээ оруулж байгаа “ЗАМайн Сервисиз” ХХК-ний хамт олонд Механик Тээврийн Сургуулийн зүгээс гүн талархал илэрхийлье.