“Мэдээлэл холбоо технологийн сургуулийн чадавхыг бэхжүүлэх” төсөл хэрэгжиж эхэллээ

ШУТИС болон KOICA олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд “Мэдээлэл холбоо технологийн сургуулийн чадавхыг бэхжүүлэх ”  төсөл 2020-2022 оны хооронд БНСУ-ын 6 сая ам. долларын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжинэ. Сургуулийн чадавхыг байгууллагын, сургалтын, судалгааны болон сургалт судалгааны орчны чадавх гэсэн 4 том чиглэлээр бэхжүүлэх юм.

 

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр энэ төслийг гардан гүйцэтгэгчээр шалгарсан БНСУ-ын САНМЁН Их Сургуулийн төлөөлөл ШУТИС-ийн удирдлагатай уулзаж, төслийн зорилго, ач холбогдол, хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар ярилцлаа.

Тус төслийн үзэл баримтлал нь МХТС-ийн чадавх сайжирснаар мэдээлэл харилцаа холбоо технологийн салбар хөгжинө, улмаар бусад салбарын хөгжлийг дэмжинэ, бусад салбарын хөгжлөөр Монгол улсын тогтвортой хөгжил хангагдана гэдгээр тодорхойлогдож байна.