Дүрслэх геометрийн 2019 оны "Сэтгэхүй Дүрслэхүй" сэдэвт АСТ боллоо

БАС-ийн Архитектурын салбар, зурагзүйн багш нар жил бүр уламжлал болгон зохион байгуулж явуулдаг “Дүрслэх геометр” хичээлийн “Сэтгэхүй Дүрслэхүй” АСТ (Авхаалж сорих тэмцээн) 2019.11.29 нд явагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын “Дүрслэх геометр” хичээлийг  судлан үзэж буй 1300 орчим оюутнуудаас баг бүрдүүлэн оролцож оюуны хурд, мэдлэг, авхаалж самбаа, чадвараа сорин өрсөлдлөө. Дүрслэх геометрийн АСТ тэмцээний зорилго нь оюутан хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн судлах, мэдлэгээ бататгах, бие дааж болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх,  оюутан, багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг чадвартай оюутнуудыг сонгон шалгаруулж урамшуулахад оршино.

Тэмцээн гурван үе шаттай явагдаж I байранд “Глобоид-1” багийн Б.Өсөхбаяр, А.Ахтилек, Л.Номин, II байранд “Гексаэдр” багийн Б.Наранбаяр, О.Ариунцэцэг, Ж.Гансуурь, III байранд “Цилиндр-1” багийн Ж.Хишигдэлгэр, Б.Буяндорж, Н.Нямсүрэн, Тусгай байранд “Тор-1” багийн Б.Энхтүвшин, Б.Эрдэнэзаяа, Б.Энхтүвшин,  “Бөмбөлөг-1” багийн О.Лувсанням, М.Бумбаяр, А.Цэрэнтогтох  нар тус тус шалгарлаа.

 

 

Энэхүү АСТ-ийг зохион байгуулахад санаачилгатай, идэвх зүтгэл гарган оролцсон  нийт багш нартаа болон БАС-ийн дэргэдэх сайн дурын MustCAD клубийн оюутнуудад талархал илэрхийлж ажлын их амжилт хүсье.

ШУТИС БАС Архитектурын салбар АСТ зохион байгуулах комисс  2019.11.29