ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны хурлын тойм

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТОЙМ 

 

          2019 оны 11 дүгээр сарын 12                            Дугаар: 23                                      Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1400 цагт эхэлж 1645 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар, захирлын зөвлөлийн гишүүнийг түр эзгүйд Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Ц.Энхцацрал, Хөгжлийн хөтөлбөр төлөвлөлтийн газрын дарга Ж.Арслан, Гадаад хэлний сургуулийн дэд захирал Ц.Энхбаатар, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дэд захирал П.Булга нар хуралд орлон оролцов.

Чөлөө авсан болон томилолттой: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар нар, хуралд суугаагүй ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү.

Хэлэлцсэн асуудал:

1. Үр дүнд суурилсан сургалтын арга зүйг нэвтрүүлсэн хөтөлбөрүүдэд хийсэн үнэлгээ

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од 

Бусад асуудал,

  • 2019 оны төсвийн тодотгол

ХБТЭ дэд захирал Б.Сүхбат

      СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. 2019 оны төсөв ерөнхий дүнгээр төсвийн тодотгол хийх шаардлагагүй гэж дүгнэв. 

2. "Инженер, технологийн дээд боловсрол” төслийн явцын үр дүнгийн талаар бэлтгэж танилцуулга хийхийг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал (Т.Намнан), Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга (Т.Энхцацрал) нарт үүрэг болгов.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР