Дэлхийн мэндчилгээний өдөр (World Hello Day)-ийг тэмдэглэж өнгөрүүллээ

Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхимийн хамт олон 2019 оны 11 дүгээр сарын 21-нд дэлхийн мэндчилгээний өдрийг тэмдэглэж өнгөрүүллээ.

Жил бүрийн 11 дүгээр сарын 21-нд 180 гаруй оронд ухаалаг харилцааны бэлгэ тэмдэг, нөхөрсөг сайхан сэтгэлийн илэрхийлэл болгон бие биетэйгээ мэндчилж “Дэлхийн мэндчилгээний өдөр”-ийг тэмдэглэдэг байна.

Бид энэхүү өдрийг 2008 оноос эхлэн уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ өдрийн “Сайн байна уу?” гэдэг үгийг амаар хэлж, захидал бичин, амар мэндийг нь асуудаг сайхан уламжлалыг ажил болгож, ШУТИС-ийн багш, ажиллагсад, оюутан залуучуудад мэндлэх, хүндлэх ёсыг хэвшүүлэхээр зорьсон юм.

Уг ажилд S.ML103 “Хэл ярианы соёл” хичээлийг зааж буй багш нар болон судалж буй оюутнууд идэвхтэй оролцлоо. Энэ ажлын хүрээнд оюутан залуучуудыг өлгүүрт хувцсаа өгч хэвшүүлэх зорилготой ажлуудыг ч зохион байгууллаа.

Гадаад хэлний сургууль Ази судлалын тэнхим