ШУТИС-ийн Англи хэлний 25 дахь олимпиадыг Мобиком, Юнител компаниуд ивээн тэтгэлээ

ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэлний тэнхим, Оюутны соёл,үйлчилгээний  албатай хамтран 25 дахь Англи хэлний олимпиадыг  2019 оны 10-р сарын 14-нөөс 11-р сарын 14-ний хооронд амжилттай зохион байгууллаа.

Тус олимпиадад ШУТИС-ийн инженер, технологи, бизнес хүмүүнлэгийн салбарын англи хэл судалж буй 1565 оюутан “TOEIC TEST”, “STEM Challenge”,“DRAMA-PANTOMIME”,“Engineers’ Role in Digital Age” зэрэг уралдаан тэмцээнүүдэд багийн болон ганцаарчилсан төрлөөр оролцов.

Төгсгөлийн шатанд шалгарсан шилдэг оюутнуудыг Оюутны соёл,үйлчилгээний  алба, Монголын үүрэн телефоны Мобиком, Юнител групп,“World of Language”, Глобал ВэлдингХХК, МехТС, МХТС зэрэг салбар сургуулиуд ивээн тэтгэж, оюутны англи хэлний боловсролыг дэмжлээ.

Үүнд:

  • ШУТИС-ийн оюутны соёл,үйлчилгээний  алба 1-3-р байр эзэлсэн 39 оюутныг 0.75-0.25 кредитийн урамшууллаар
  • Юнител групп 12 оюутныг 3,000,000 төгрөгийн үнэ бүхий зүйлээр
  • Мобиком ХХК52 оюутныг 364,000 төгрөгийн ярианы эрх,  5 оюутныг 1,250,000 төгрөгийн 1 жилийн хязгааргүй ярианы эрхээр
  • Глобал Вэлдинг ХХК 127,000 төгрөгийн үнэ бүхий зүйлээр
  • “World of Language” ХХК 100.000 төгрөгийн 3 багц Англи хэлний  сурах бичгээр
  • МeХТС-ийн оюутны зөвлөл шилдэг 3 оюутныг үнэ бүхий зүйлээр
  • МХТСбайр эзэлсэн 1 оюутныг мэргэжлийн чиглэлээр сургалтад суух эрхийн бичгээр тус тус шагнаж урамшуулав.

 

 

Цаашид Мобиком болон Юнител компанийн удирдлагууд ШУТИС-ийн оюутны англи хэлний боловсролыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжин ажиллаж,англи хэлний өндөр мэдлэгтэй төгсөгчдийг ажлын байраар хангах боломжтойг онцлов.