“Манлайлал оролцоо хөгжлөөр түүчээлсэн 60 жил” ШУТИС-ийн 1000 оюутны зөвлөгөөн боллоо

ШУТИС-ийн тэргүүлэх 1000 оюутны “Манлайлал оролцоо хөгжлөөр түүчээлсэн 60 жил зөвлөгөөн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Уг оюутны зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, ШУТИС-ийн Ректор Б.Очирбат болон бусад албаны хүмүүс оролцлоо. Уг зөвлөгөөнд МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ШУТИС-ийн  манлайлагч 1000 оюутнууд оролцон санал хүсэлтээ солилцлоо.

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Улсын хөгжил инженерүүдээс шууд хамааралтай бөгөөд өөртөө итгэлтэй мэргэжлийн боловсон хүчинтэй байх нь улсын хөгжлийн үндэс. Монгол улс хүн ам цөөхөн ч хүн ам ихтэй хоёр хөрштэй тул, бараа бүтээгдэхүүнээ энэ том зах зээлд гаргаж өөрсдийн бүтээн байгуулалт, бүтээгдэхүүнүүдээ таниулах хэрэгтэй. Монгол брэнд, Монгол инженерүүд дэлхийд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн, бидэнд асар их  боломж байна гэв.

Ерөнхий сайд илтгэл тавих үеэрээ Монголд хийгдэж байгаа  томоохон бүтээн байгуулалтууд болох Нефтийн үйлдвэр, төмөр зам зэргийг танилцуулж  инженерүүд залхууралгүй суралцаж ирээдүйг бүтээх нь чухал хэмээж байлаа. Монголд Нефтийн үйлдвэр баригдаж байгаатай холбогдуулан энэ чиглэлийн оюутан залуусын боловсролд  анхаарлаа хандуулж, үйлдвэрийн ажилчдын 90 болон түүнээс дээш хувь нь монгол залуус байлгахыг зорин ажиллаж байна”. гэлээ.

Мөн зөвлөгөөний үеэр ШУТИС-ийн оюутнууд өөрсдийн бүтээл болон ирээдүйн зорилгоо Ерөнхий сайдад танилцууллаа.

ШУТИС-ийн Оюутны Холбооны хяналтын зөвлөлийн дарга С.Болд-Эрдэнэ “Оюутны өөрөө удирдлагын байгууллага ба оюутны оролцоо”, Барилга, архитектурын сургуулийн Иргэний ба үйлдвэрийн барилгын 4 курсийн оюутан Б.Билгүүнзаяа “ШУТИС-д суралцсанаар надад олдсон боломжууд” сэдвээр илтгэл тавилаа.

 

Мөн ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн захирал доктор Д.Ганбат “ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн сургалтын шинэ технологийн талаар Боловсрол 4.0” танилцуулгыг оюутнуудад хийлээ.

Уг зөвлөгөөний үеэр ШУТИС-ийн үүсч байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх баярын арга хэмжээнд зориулсан ШУТИС-ийн багш, оюутнуудын хүндэтгэлийг урлагийн тоглолтыг амжилттай бэлтгэн зохион байгуулсан эрхэм хүндэт багш нартаа ШУТИС-ийн Эрдмийн хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал гардуулав.

  

 

Манлайлал- оролцоо-хөгжлөөр түүчээлсэн 60 жил зөвлөгөөний үеэр сурлага, хөдөлмөр, урлаг спорт, нийгэм олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцож амжилт гаргасан дараах нэр бүхий оюутнуудад “Тэргүүний оюутан өргөмжлөл” гардуулав.  

 

Д/д

Сургууль

Оюутны код

Оюутны овог, нэр

Мэргэжил

  1.  

БУХС

B170580724

Батцэцэгийн Сумъяа

Марктенгийн менежмент

  1.  

ГУУС

B190780013

Бямбадорж Жигжиддорж

Маркшейдер

  1.  

ГУУС

B180800017

Төмөрцоожийн Тулгабат

Гидрогеологи

  1.  

МХТС

B161070016

Батнасангийн Ганзориг

Автоматжуулалтын систем

  1.  

ЭХС

B161050022

Төмөрбатын Алтанбагана

Цахилгаан системийн автоматжуулалт

 

Мөн ШУТИС-ийн Оюутны Холбооны “Шилдэг оюутан” тэмдэг, батламжийг гардуулж өгөв.

Д/д

Сургууль

Оюутны код

Оюутны овог, нэр

Мэргэжил

  1.  

БАС

B161350321

Батбаярын Билгүүнзаяа

Иргэний ба үйлдвэрийн барилга

  1.  

БУХС

B171620021

Баттулгын Өнөрзул

Нийгмийн ажил

  1.  

БУХС

B180580063

Отгонбаатарын Энххүслэн

Бизнесийн удирдлага

  1.  

ГУУС

B171100315

Батмөнхийн Базарваань

Уул уурхайн машин тоног төхөөрөмж

  1.  

ҮТС

B170210017

Батболдын Идэрмөнх

Үйлдвэрлэлийн дизайн

  1.  

ЭХС

B161050307

Сэргэлэнгийн Гончигсүрэн

Цахилгаан хангамж

  1.  

БАС      

B161340713

Батбаатарын Солонго

Халаалт, агаар сэлгэлт

  1.  

МЕХТС

B171150222

Загарын Итгэлтбаяр

Нисэх техникийн механик

  1.  

БАС

B161340828

Ганболдын Лхагвацэнд

Ус хангамж, ус цэвэрлэгээ

  1.  

ГУУС

B161290104

Энхтөрийн Хилчинбаяр

Өрөмдлөгийн техник, технологи

  1.  

ҮТС

B161180100

Батбаатар

Нарнаа

Хүнсний чанар, аюулгүй байдал

Уг үйл ажиллагаанд бүрэлдэхүүн сургуулийн захирал, дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар хүрэлцэн очиж “Бүрэлдэхүүн сургуулийн захирлын нэрэмжит шагнал”-аар 15 оюутныг шагнав.

Бүрэлдэхүүн сургуулийн захирлын нэрэмжит шагнал авсан оюутнуудын нэрс

Д/д

Оюутны код

Оюутны овог, нэр

Мэргэжил

Барилга, архитектурын сургуулийн Захирлын нэрэмжит шагналаар

  1.  

B161340703

Э.Урангоо

Халаалт агаар сэлгэлт

  1.  

B161350920

Б.Баяр-Эрдэнэ

Автозамын барилга

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Захирлын нэрэмжит шагналаар

  1.  

B150600014

Элбэгсайхан Анужин

Төрийн удирдлага

Геологи, уул уурхайн сургуулийн захирлын нэрэмжит шагналаар

1

B170770009

Үүртуяагийн

Лхагвабат

Геодези

2

B161270003

Ганхуягийн Оюунбилэг

Уул уурхайн ашиглалтын технологи

Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирлын нэрэмжит шагналаар

1

B180900010

Отгонбаатарын Мөнхзориг

Компьютерын ухаан

2

B191070004

Ганчимэгийг  Төгсжаргал

Электроник

Механик тээврийн сургуулийн захирлын нэрэмжит шагналаар

1

B171150069

Бат-Итгэлийн

Бөртэ-Үжин

Нисэх техникийн механик

2

B181100631

Мандахын Батгэрэл

Механик инженер 2+2

Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирлын нэрэмжит шагналаар

1

B161170300

Б.Баярцэцэг

Хүнсний инженерчлэл

2

B161100500

И.Элбэгжаргал

Механик инженер

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирлын нэрэмжит шагналаар

1

B187000001

Б.Номин

Германы инженерийн бэлтгэл

2

B180990023

Д.Тунгалаг

Химийн технологи

Эрчим хүчний сургуулийн  захирлын нэрэмжит шагналаар

1

B161030525

Тунгалагтамир Пүрэвсүрэн

Үйлдвэр хотын дулаан хангамж

Гадаад хэлний сургуулийн  захирлын нэрэмжит шагналаар

1

B170420305

Ариунболдын Болор-Эрдэнэ

Гадаад хэлний орчуулга

Зөвлөгөөний төгсгөлд ШУТИС Залуус дуу бүжгийн чуулгын оюутнууд урлагийн тоглолт үзүүлж Эзэн Чингисийн талбайд дурсгалын зураг авхууллаа.

ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойд зориулсан “МАНЛАЙЛАЛ-ОРОЛЦОО- ХӨГЖЛӨӨР ТҮҮЧЭЭЛСЭН 60 ЖИЛ” Оюутны зөвлөгөөнд ШУТИС-ийн мянга мянган оюутан залуусыг төлөөлж ирсэн оюутнууддаа цаашдын сурлага хөдөлмөр, урлаг спорт, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА