“Хүнсний эрүүл ахуй ба шим тэжээлийн менежмент” сэдэвт удирдах ажилтнуудыг чадавхжуулах цуврал семинар боллоо

Шим тэжээл судлалын төвөөс хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах” төслийн хүрээнд нийслэлийн төрийн болон бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч болон Дүүргүүдийн сургуулийн өмнөх боловсрол болон худалдаа, нийтийн хоол үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнүүдийн шим тэжээл, эрүүл ахуйн мэдлэгийг сайжруулах чиглэлээр “Хоолны хордлого ба шим тэжээлийн менежмент” сэдвээр сургалт Семинарыг зохион байгууллаа. Семинарыг 2019 оны 11-р сарын 07, 08-ны өдөр Нийслэлийн боловсролын газрын хурлын танхимд хийж нийт 400 гаруй эрхлэгч болон мэргэжилтнүүд, хүнсний хангамжийн байгууллагын төлөөлөл хамрагдлаа.

 

Семинарт Солонгосын Дэжон хотын “Хүүхдийн хоол, шим тэжээлийн зөвлөх төв”-ийн дарга Кён Мин Сүг “Хүнсний эрүүл ахуй, хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх”, “WITH” ТББ-ын  Гадаад харилцааны хэлтсийн дарга, доктор Вүү Жи Сон “Хүүхдийн шим тэжээлийн менежмент” сэдвээр тус тус илтгэл тавив.

Семинарт оролцогчдын зүгээс цэцэрлэгийн хүүхдийн хоолонд агуулагдах шимт бодисыг тооцоход хүндрэлтэй байдгаа илэрхийлж, хүүхдийн хоол-шим тэжээл, эрүүл ахуйн чиглэлээр цуврал семинар зохион байгуулж буйд талархал илэрхийлэв.

Цаашид төслийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, шим тэжээл-Онлайн програм боловсруулж, 2020 оноос олон нийтийн дунд хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах талаар семинарт оролцогчидтой санал солилцлоо.

ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛЫН ТӨВ