ШУТИС болон Тайванийн Шинжлэх ухаан технологийн их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд #Research and innovation” сэдэвт анхдугаар семинар Тайвань улсад зохион байгуулагдлаа

Шинжлэх ухаан технологийн их сургууль (MUST) нь Тайванийн Шинжлэх ухаан технологийн их сургууль (NTUST)-тай БАТС-ийн сургуулийн профессор Л.Оюунцэцэг багшийн санаачилгаар 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ. Тус хамтын ажиллагааны хүрээнд талууд харилцан туршлага солилцох, хамтарсан судалгаа, инновацийн ажил хэрэгжүүлэх чиглэлээр “Research and Innovation” сэдэвт анхдугаар семинарыг Тайванийн ШУТИС-д  2019 оны 11 дүгээр сарын 04-өөс 07-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

Уг семинарт Тайвань талаас /NTUST-аас/

  1. Prof. Day-Yang, Liu – Дэд захирал
  2. Prof. Shi-Woei, Lin – Менежментийн Коллежийн дэд захирал
  3. Prof. Alan Hung – Гадаад хэлний тэнхим
  4. Prof. Chung-Hsien, Kuo – Цахилгааны инженерийн тэнхимийн эрхлэгч
  5. Prof. Po-Ki, Chen – Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал
  6. Prof.I-Tong, Yang – Барилгын Инженерийн Тэнхимийн эрхлэгч
  7. Mr. Zao-Chun, Cheng – Инкубатор төвийн захирал
  8. Prof. Wei-Nien, Su – Технологи дамжуулах төвийн захирал нарын төлөөлөл,

ШУТИС-иас Технологи дамжуулалтын төвийн мэргэжилтэн Б.Уянга, ЭШИГ-ын мэргэжилтэн М.Зулбаяр, БуХС-ийн ЭНбД Б.Цэрэгмаа, БуХС-ийн ахлах багш Ц.Бямба-Очир, ГУУС-ийн ЭНбД П.Нарантуяа, БАС-ийн ЭНбД Ц.Оюунцацрал, ГХС-ийн ЭНбД Н.Мэнд, ДаТС-ийн ЭНбД Д.Баясгалан, ЭХС-ийн Дулааны инженерийн салбарын эрхлэгч П.Бямбацогт нарын бүрэлдэхүүнтэй профессор багш нарын төлөөлөл Тайванийн ШУТИС-д зохион байгуулагдсан хамтарсан семинарт оролцон илтгэл хэлэлцүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр талууд тус тусын сургуулиудын танилцуулга хамтын ажиллагааны үндсэн 2 илтгэл, өөрсдийн бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн судалгаа инновацийн мэдээлэл, цаашид хэрэгжүүлэх хамтарсан судалгаа, инновацийн үйл ажиллагааны саналуудын хүрээнд 14 илтгэл тавигдаж үр ашигтай байдлаар туршлага солилцов. Мөн Хэлэлцүүлэгт NTUST-ийн ахисан түвшний Монгол оюутнууд оролцсон нь сургалт судалгааны чанарын талаар харилцан санал солилцоход илүү өгөөжтэй байв.

Мөн цаашид хамтарсан судалгаа, инновацийн ажил хэрэгжүүлэх, багш судлаачдын туршлага солилцох талаар NTUST-ийн бүрэлдэхүүн сургууль тус бүрийн удирдлага, төлөөлөлтэй хамтын ажиллагааны уулзалтыг зохион байгуулснаас гадна судалгааны лабораториуд, судалгааны төвүүд, гарааны компаниуд, технологи дамжуулах төвүүдтэй танилцаж тэдгээрийн үйл ажиллагаа, менежментийг судалж туршлага солилцлоо. Тухайлбал:

  • Technology transfer center
  • High speed 3D printing Research center
  • Энергийн хэмнэлттэй Модон байшин
  • Business Incubation Center Incubation office
  • Office of Research and Development
  • Intelligent Robot center
  • Industry Service center
  • International Collaboration for Advancing Security Technology
  • Taiwan Building technology center

Мөн томилолтын хүрээнд Тайвань улсын Төрийн ордонд "Chinese International Economic Cooperation Association"-ий Монголыг хариуцсан захирал    Lin-Wu Kuo-той уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Мөн MUST&NTUST-ийн профессор, багш судлаачдын судалгааны ажилд санхүүжилт, хөрөнгө оруулах боломжийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Эрдэм шинжилгээ, инновацийн газар,

Технологи дамжуулах төв