“60:1000” ШУТИС-ийн оюутны зөвлөгөөн болно.

Маргааш буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ШУТИС-ийн тэргүүлэх 1000 гаруй оюутан “Манлайлал-оролцоо-хөгжлөөр түүчээлсэн 60 жил” зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Тус зөвлөгөөний үеэр оюутан залуус оюутны өөрөө удирдлагын байгууллага, нийгмийн хөгжилд оюуны оролцоо, ирээдүйн баялаг бүтээгч болох боломжийн талаар хэлэлцэх юм байна. 

Тус зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, их сургуулийн удирдлагууд, профессор багш нарын төлөөлөл уригдан оролцоно. 

Энэ оны 10 дугаар сард тус их сургууль түүхт 60 жилийн ойг тохиолдуулан ШУТИС-ийн 20 гаруй мянган оюутан залуусын дунд сургалт, эрдэм шинжилгээ, урлаг, спортын олон уралдаан тэмцээнүүдэд амжилт гаргасан оюутан залуусыгшагнан урамшуулах, тэднийг алдаршуулах зорилготой “МАНЛАЙЛАЛ – ОРОЛЦОО - ХӨГЖЛӨӨР ТҮҮЧЭЭЛСЭН 60 ЖИЛ” арга хэмжээг зохион байгуулж 60 шилдэг оюутан, сурагчийг тодруулж, 260 оюутанд гарын бэлэг гардуулан,  “Шилдэг анги”, “Шилдэг клуб”, “Шилдэг оюутны зөвлөл”-ийг тодруулан, шагнаж урамшуулсан юм.

 

 

   

  

Энэ удаа оюутан залуусын санаачлагаар “Манлайлал-оролцоо-хөгжил 60 жил” зөвлөгөөн зохион байгуулж байгаа нь оюутан залуусын суралцах идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, үндэсний инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх төдийгүй баялаг бүтээгчдийг төлөвшүүлэх, зорилгодоо хүрэх зөв хандлагыг хөгжүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй гэж үзэж байна.