ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2019 оны 11 дүгээр сарын 05                              Дугаар: 22                                     Улаанбаатар хот

 

Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1400 цагт эхэлж 1920 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар /онлайн/, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар, захирлын зөвлөлийн гишүүнийг түр эзгүйд Гадаад хэлний сургуулийн дэд захирал Ц.Энхбаатар, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дэд захирал П.Булга нар хуралд орлон оролцов.

Чөлөө авсан болон томилолттой: Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, хуралд суугаагүй ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү нар.

Хэлэлцсэн асуудал:

1. БСШУСЯ, Үндэсний аудитын газрын аудитын дүгнэлт, зөвлөмжийн дагуу хийгдсэн арга хэмжээний тайланг хэлэлцэх

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

2. Эрчим хүчний сургууль, Дулаан техник үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнд хийсэн дотоод хяналт шалгалтын ажлын тайлан

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү,

ДАА-ны дарга Х.Дэлгэрсайхан

3. 2019 оны төсвийн тодотгол

ХБТЭ дэд захирал Б.Сүхбат

Бусад асуудал,

- Үндсэн сурах бичгийг бичиж, хэвлүүлэх гэрээ 

             СОАЭ дэд захирал Х.Энхжаргал,

             СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

              ХХТГ-ын дарга Ж.Арслан

              ШУТТНС-ийн захирал Ч.Гулнар

- "Тогтвортой хөгжилд хөтлөх дээд боловсрол-CDIO2020" Азийн бүсийн хурлыг зохион байгуулах тухай

              ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

              СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. Үндэсний аудитын газраас ШУТИС-ийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд өгсөн аудитын албан шаардлага, зөвлөмжийн дагуу хийгдсэн ажлыг хангалттай гэж дүгнэв.

2. ШУТИС-ийн 2018 оны санхүүгийн тайлан, балансаж бүртгэлтэй улсын төсвөөс санхүүжүүлэх байр ашиглалтын тогтмол зардлын 2,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн авлагыг хүчингүй болгож тэглэх боломжгүй гэж үзсэн учир Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.

3. Үндэсний аудитын газрын зөвлөмжийн дагуу төсөл, эрдэм шинжилгээний орлого, зардлыг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн бүртгэх, багш нарын кредит цагийн тооцоог хянан шалгах, худалдан авалтын журамд нэмэлт өөрчлөлт оруулах, төсөв, төлөвлөлтийн хүрээнд дүрэм, журмыг боловсруулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

4. ЭХС-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод хяналт шалгалтын тайланд тусгагдсан алдаа, зөрчлийг 2019 ондоо багтаан засаж, залруулж ажиллахыг Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ахлах нягтлан бодогч Ж.Мандах нарт үүрэг болгов.

5. ШУТИС-ийн бүрэлдэхүүн Дулаан техник үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод хяналт шалгалтын тайлан, дүгнэлтийн дагуу хүрээлэнгийн ажлыг хэрхэн сайжруулах, хариуцлага алдсан албан тушаалтанд холбогдох арга хэмжээ авах тухай санал боловсруулан танилцуулахыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг нарт үүрэг болгов.

6. 2019 оны төсвийн тодотголын асуудлыг дахин нягталж үзээд ирэх 2 дахь өдөр хэлэлцэхээр тогтов.

7. 2019 оны төсвийн тодотголын асуудлыг дахин нягталж үзээд ирэх 2 дахь өдөр хэлэлцэхээр тогтов.

8. ШУТИС-ийн 60 үндсэн сурах бичиг /сургуульд авч үлдсэн 50 ширхэг/-ийг дансалж, бүртгэж авах ажлыг Санхүү, нягтлан бодох бүртгэх алба, ШУТИС-Хэвлэлийн газар, ШАТТЫН-тай хамтран зохион байгуулж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ болон холбогдох алба, нэгжийн удирдлагад хариуцуулав.

9. ШУТИС-ийн 60 үндсэн сурах бичиг /сургуульд авч үлдсэн 50 ширхэг/-ийг дансалж, бүртгэж авах ажлыг Санхүү, нягтлан бодох бүртгэх алба, ШУТИС-Хэвлэлийн газар, ШАТТЫН-тай хамтран зохион байгуулж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ болон холбогдох алба, нэгжийн удирдлагад хариуцуулав.

10. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар МехТС-ийн Механик инженерийн ахисан түвшний лабораторийн барилгын ажлын зураг, төсөв хийх 25,6 сая төгрөгийг төсвийн тодотголоор шийдэх, ахисан түвшний лабораторийн барилга барихтай холбоотой асуудлыг Удирдах зөвлөлийн хуралдаанд танилцуулж, зөвшөөрөл авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

11. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны ерөнхий санхүүч Дагвын Барсболдын эмчилгээний зардалд зориулж, хамтын гэрээний дагуу захиргаанаас 2 сая төгрөг, БАС, БАТС, БуХС, ГУУС, ГХС, ДаТС, МехТС, МХТС, ҮТС, ХШУС, ЭХС-иас тус бүр 200 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов. 

 

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР