Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцов

“Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан ХХААХҮЯамнаас уламжлал болгон зохион байгуулдаг Эрдэм шинжилгээний хурал энэ удаа “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН ХҮНС ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ, АРГА ЗАМ-2019” сэдвээр зохион байгуулагдав. Хуралд 30 гаран илтгэл ирснээс Судлаачийн түвшинд ШУТИС-Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Биотехнологи шим тэжээлийн салбарын Б.Энхтуяа, Б.Майзул, Н.Атарбаясгалан нарын “Малын дотор махны нөөц ашиглах боломж” илтгэлээр Тэргүүн байр, М.Пүрэвжав “Монголд нутагшуулсан Артишокын эрүүл мэндийн ач холбогдол, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж” илтгэлээр Дэд байранд шалгарав. Оюутны түвшинд мөн сургуулийн БШТСалбарын магистрант С.Нямцэцэг “Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн үдийн хоолны шим тэжээлийн бодит байдлын судалгаа” илтгэлээр Гутгаар байр эзлэв. Амжилттай оролцсон Багш, судлаачдаа ажлын амжилт хүсье.