2IP “ШУТИС-ийн шилдэг бүтээлийн уралдаан-2019” шилдэгүүдээ шалгарууллаа

ШУТИС-ийн Багш, судлаачдын Шинжлэх ухаан, технологийн оюуны бүтээлүүдийг шалгаруулж, урамшуулах, олон нийтэд таниулан сурталчилах, шинэ технологийг хөгжүүлж улмаар эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг бүрдүүлэх зорилгоор ШУТИС-ийн Түүхт 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “ШУТИС-ийн багш судлаачдын 2IP шилдэг бүтээлийн уралдаан-2019” шилдэг судлаачидаа шалгарууллаа.

     Тус уралдааныг 2019.05.31-ээс 2019.09.16-ний өдрийг хүртэл дараах 3 төрлөөр зарлаж материал хүлээн авсан.

  1. Олон улсад хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл /Олон улсын мэргэжлийн сэтгүүлд судалгааны ажлын үр дүнгээ ШУТИС-ийн нэр дээр хэвлүүлсэн тус их сургуулийн багш, судлаачдын бүтээл/
  2. Шилдэг санаа /Онол практикийн ач холбогдол бүхий аж үйлдвэрийн оюуны өмч болж хөгжиж болохуйц, шинжлэх ухаан, технологийн шилдэг санаа/
  3. Шилдэг технологи /Оюуны өмч /Аж үйлдвэрийн өмч/-ийн эрхээр баталгаажсан, үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрэх бүрэн боломжтой шилдэг технологи/

Уралдаанд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдээс Олон улсад хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл төрөлд-41, Шилдэг санаа төрөлд-30, Шилдэг технологи  төрөлд-14 нийт 85 бүтээл ирснийг ШУТИС-ийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2019.09.16-аас 2019.09.30-ны өдрүүдэд дараах 3 үе шаттайгаар сонгон шалгаруулж дүнгээ гаргалаа.

1. Ирүүлсэн материалын урьдчилсан үнэлгээ

2. Биет болон постер үзэсгэлэн

3. Pitch буюу биечлэн хэлэлцүүлэг

 

 

Өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараараа бусдыгаа манлайлсан доорх судлаач эрхмүүдийн шагналыг 2019.10.04-ний өдөр Соёлын төв өргөөнд ШУТИС-ийн 60 жилийн баярын хурлын үеэр хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.     

ШУТИС-ийн шилдэг багш, судлаачид:

Овог нэр

Албан тушаал

Уралдааны төрөл

Шагналын нэр

Бүтээлийн нэр

Шагнал

1

Б.Энхжаргал

ГУУС-ийн багш

Best Paper

Нэгдүгээр зохиогч

“Geochronology and geochemistry of the intrusive suite associated with the Khatsavch porphyry Cu-Au (Mo) deposit, South Mongolia” сэдэвт бүтээл, “Ore Geology Reviews”  сэтгүүл 

2 сая төгрөг + 5 сая төгрөгийн ЭШ-ний төсөл хэрэгжүүлэх эрх 

2

Б.Уянга

ШУТИС-ийн ТДТөвийн мэргэжилтэн

Холбоо барих зохиогч

“Precambrian basement, provenance implication, and tectonic evolution of the Gargan block of the Tuva-Mongolia terranes, Central Asian Orogenic Belt” сэдэвт бүтээл,  “Gondwana Research” сэтгүүл

1.5 сая төгрөг

3

Б.Мөнхбаяр

БАС-ийн ахлах багш

Хамтран зохиогч

“Advanced household heat pumps for air pollution control:A pilot field study in Ulaanbaatar, the coldest capital city in the world” сэдэвт бүтээл “Environmental Research” сэтгүүл

1 сая төгрөг

4

Ч.Цэнд-Аюуш

ҮТС-ийн Хүнсний инженерчлэлийн салбарын дэд профессор

Best Idea-Invention

Тэргүүн байр

Зохицуулах үйлчлэлтэй исэг бүтээгдэхүүн

2 сая төгрөг + 10 сая төгрөгийн Инновацийн төсөл хэрэгжүүлэх эрх 

5

Э.Пүрэв-Эрдэнэ

БАС-ийн Архитектурын салбарын дэд профессор

Хоёрдугаар байр

Тээвэрлэх боломжтой, эрчим хүчний хэмнэлттэй сууц

1.5 сая төгрөг + 7 сая төгрөгийн Инновацийн төсөл хэрэгжүүлэх эрх 

6

Л.Удвал

ҮТС-ийн Хөнгөн Үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбар профессор

Гуравдугаар байр

Монгол хүүхдийн тавхайн антропометрийн судалгааны үндсэн дээр  гутлын хэвлүүр зохион бүтээх

1 сая төгрөг + 5 сая төгрөгийн Инновацийн төсөл хэрэгжүүлэх эрх 

7

Д.Энхтуяа

ҮТС-ийн Хөнгөн Үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбар профессор

Best Technology

Тэргүүн байр

Ноолууран дотуур сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи

3 сая төгрөг + 10 сая төгрөгийн Инновацийн төсөл хэрэгжүүлэх эрх 

8

Д.Эрдэнэчимэг

МХТС-ийн Электроникийн салбарын профессор

Хоёрдугаар байр

Өдөр тутмын эрүүл мэндийн хяналтын зүүдэг төхөөрөмж

2 сая төгрөг + 7 сая төгрөгийн Инновацийн төсөл хэрэгжүүлэх эрх 

9

Ч.Мангалжалав

ЭХС-ийн захирал

Гуравдугаар байр

Бүрэн автоматжуулагдсан цахилгаан бойлер

1.5 сая төгрөг + 5 сая төгрөгийн Инновацийн төсөл хэрэгжүүлэх эрх 

10

Л.Дүгэржав

ГУУС-ийн профессор

Тусгай байр

Олон функцт дээж авагч өрмийн хошууны бүтээц 

1 сая төгрөг

11

Г.Амармэнд

МехТС-ийн дадлагажигч багш

Тусгай байр

Өргөх хүчний гурван гадаргуут нисэх аппарат

1 сая төгрөг

 

 

 

 

Уралдаанд бүтээлээ ирүүлж, идэвхтэй оролцсон нийт багш, судлаачидынхаа цаашдын судалгааны ажилд амжилт хүсье.

Эрдэм шинжилгээ, инновацийн газар,

Технологи дамжуулах төв