ШУТИС-ийн залуучуудын хөгжлийг дэмжих холбоо их сургуулийнхаа удирдлагуудтай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

ШУТИС-ийн Залуучуудын хөгжлийг дэмжих холбоо нь 2017, 2018 онд зохион байгуулсан “ШУТИС-ийн залуучуудын хөгжил” хурлын зөвлөмж, саналын үр дүнд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулагджээ. Тус холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэл нь ШУТИС-ийн 45 хүртэлх насны залуучуудын эрх ашиг, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болж оролцох, хамтдаа хөгжиж боловсрох, улмаар ижил төстэй үйл ажиллагаатай дотоод, гадаадын байгууллагуудтай хамтран ажиллаж төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх юм. Залуучуудын оролцоонд суурилсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой тус байгууллага гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний санал, санаачлагыг үнэ цэнээ гэж ойлгон үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлон цаашид хөгжих бөгөөд ижил төстэй үйл ажиллагаа бүхий залуучуудын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхдээ "Сургалт-Судалгаа" төвтэй харилцааг эрхэмлэн ажилладаг байна.

ШУТИС-ийн Залуучуудын хөгжлийг дэмжих холбоо ШУТИС-ийн захирал, удирдлагуудтай 2019 оны 09 дүгээр сарны 19-ний өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, санамж бичгийн хүрээнд цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар уулзалт зохион байгууллаа. Тус уулзалт ШУТИС-ийн удирдлагуудын зүгээс ШУТИС-ийн захирал Б.Очирбат, СОАЭ дэд захирал Х.Энхжаргал, ХБТЭ дэд захирал Б.Сүхбат, ЭШХАЭ дэд захирал Т.Намнан, СХОЭ дэд захирал  Л.Баяр-Эрдэнэ, ЗХНГ-ын дарга Н.Ганзориг болон тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо. ШУТИС-ийн удирдлагын зүгээс тус холбооны үйл ажиллагааг санамж бичгийн хүрээнд бүрэн дэмжиж ажиллахаа мэдэгдсэн.

Уг санамж бичигт талуудын хамтын ажиллагааг бодитойгоор тусгасан баримт бичиг болж өгсөн бөгөөд цаашид тогтвортой, тасралтгүй хөгжих суурь эрх зүйн баримт бичиг болж буйд талууд сэтгэл хангалуун байна. Тодруулбал, ШУТИС нь ШУТИС-ийн Залуучуудын хөгжлийг дэмжих холбоог өрөө тасалгаагаар хангах, бүрэлдэхүүн сургуулийн захирлын зөвлөлийн хуралд холбооны төлөөлөл сууж ШУТИС-ийн залуучуудын нэрийн өмнөөс дуу хоолойгоо хүргэх, жил бүрийн 12 дугаар сарын эхний 7 хоногт ШУТИС-ийн залуучуудын өдрийг зохион байгуулах, ШУТИС-ийн залуучуудын нийгмийн асуудал болон мэргэжил дээшлүүлэх, төсөл, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх талаар хамтран ажиллах зэрэг заалт санамж бичигт багтжээ. 

 

Тус холбоо ШУТИС-ийн 45 хүртэл насны нийт залуус та бүхнийг холбоондоо гишүүнээр элсэж хамтран ажиллахыг уриалж байна.
“Залуу хүнд холын зорилго бий бол ойрын зовлон үгүй болно” гэж ШУТИС-ийн ахмадын зөвлөлийн дарга Д.Чулуун багшийн сургаалийг үнэт зүйлээ болгон түүчээлэх нийт залуучуудынхаа өмнөөс ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойн халуун мэндийг өргөн дэвшүүлэе.

ШУТИС-ийн залуучуудын хөгжлийг дэмжих холбоо