Боловсролын Зээлийн Сангаас сургалтын төлбөр (буцалтгүй тусламж) авах оюутны бүрдүүлэх материал

Дараах суралцагчид  сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгоно.

  •  Бүтэн өнчин
  •  Хөгжлийн бэрхшээлтэй оюутан (50% ба түүнээс дээш хөдөлмөрийн чадвар алдалттай)
  • Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй (тус бүр 50% ба түүнээс дээш хөдөлмөрийн чадвар алдалттай)
  •  Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагч (70% ба түүнээс  дээш хөдөлмөрийн чадвар алдалттай)
  •  1 гэр бүлээс 3 оюутан зэрэг суралцаж буй бол 1 нь  хамрагдана.

Бүрдүүлэх материал:

1.Суралцах эрхийн бичиг /УБ -аас элсэгч бол “Суралцах гэрээ байгуулах  эрхийн бичиг”/

2.Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар

3.Батламжийн хуулбар /ЭЕШ-ын оноо/

4.Оюутны төрсний бүртгэлийн лавлагаа 

5.Оюутны өөрийн болон эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар /1 хуудсанд багтаах/

6. Баг /Улаанбаатарт бол хорооны/ -ийн тодорхойлолт

  • Бүтэн өнчин /эцэг, эхийн нас барсаны гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбарыг 1 хуудсанд багтаах/
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт
  • Өрхийн 3 суралцагч суралцаж буй тодорхойлолт, баталгаажуулсан дүнгийн хуулбар

8.Өргөдөл /оюутны өөрийн болон эцэг эхийн / өргөдөл дээр гар утасны дугаараа бичнэ.

9. Өмнөх улирлын баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт ( 2 ба түүнээс дээш курсын оюутнууд)

 Эдгээр материалуудыг бүрдүүлээд 2019 оны 09-р сарын 05-ныг хүртэл   Бүртгэлийн нэгдсэн албаны Б заалд ажилтан Ц.Батдулам, О.Дуламсүрэн нарт  авчирч өгнө үү.

ШУТИС. БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН АЛБА

2019-08-15