ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН

ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2019 оны 06 дугаар сарын 25                                        Дугаар: 14                                  Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1400 цагт эхэлж 1545 цагт өндөрлөв. Хурлыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал удирдав.

Хуралд: Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал (СХОЭ) Л.Баяр-Эрдэнэ, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал (ЭШХАЭ дэд захирал) Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Механик, тээврийн сургуулийн дэд захирал Ж.Хашбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд захирал А.Сарнай, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

Чөлөө авсан: ШУТИС-ийн захирал Б.Очирбат, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ.

Хэлэлцсэн асуудал:          

1. Багшийн хөгжил, насан туршийн боловсролын тэнхимийн талаар авах арга хэмжээний тухай.

                                                            СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

                                                            СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

2. ШУТИС-ийн дэргэд “Гарааны модон араг хийц” ХХК-ийг байгуулах тухай.

                                                             ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

                                                             ҮТС-ийн  зөвлөх профессор Н.Долгорхүү

Бусад асуудал,

  • МехТС-ийн сургалтын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тухай.

                                                            СХБА дарга Д.Батдорж

                                                             Агапитова О.М

  • ШУТИС-ийн 2019 оны хамтын гэрээний дагуу тэтгэмж олгох тухай.

                                                            ЗХНГ-ын дарга Н.Ганзориг

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

      1. Багшийн хөгжил, насан туршийн боловсролын тэнхимийн 18 багш, виртуаль сургалтын систем, хөтөлбөрийн хамт МХТС-д шилжүүлэхийг дэмжиж, холбогдох эд хөрөнгийг хэрхэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, МехТС-ийн багш Очирсүрэн овогтой Болорыг МХТС-руу шилжүүлэх асуудлыг МехТС-ийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд албан тоотоор ШУТИС-ийн захиргаанд санал өгөхийг МехТС-ийн дэд захирал Ж.Хашбат  нарт тус тус үүрэг болгов.

    2. ШУТИС-ийн дэргэд гарааны “Модон араг хийц” компанийг байгуулах асуудлыг дэмжиж, удирдах зөвлөлд танилцуулж, ШУТИС-ийг төлөөлөх төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнанг томилов.

      3. Механик, тээврийн сургуулийн 2017/2018 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийсэн дүнг үндэслэн зөрчил дутагдлыг арилгах, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Сургалтын хөтөлбөр бүртгэлийн албанд үүрэг болгов.

     4. ХШУС-ийн байр ашиглалт хариуцсан менежерт Ж.Сэр-од, физикийн тэнхимийн эрхлэгчийн туслах Г.Бямбасүрэн нарын эмчилгээний зардалд зориулж ШУТИС-ийн 2019 оны хамтын гэрээний дагуу тус бүрд нь ХШУС-иас 2000000 (хоёр сая) төгрөг, БАС, БАТС, БуХС, ГУУС, ГХС, ДаТС, МехТС, МХТС, ЭХС тус бүр 20000 (хоёр зуун мянган) төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов.

 

                                                ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР