Хичэээлийн байрнуудын түрээслэгчийг сонгон шалгаруулах зар


6-р сар. 13, 2019, 4:14 a.m.

Огноо: 2019.06.14

  1. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хичээлийн 12-р байр, ШУТИС-ийн инкубацын төвийн 1 давхарт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 285 м2 талбай,

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн дээрх хөрөнгө болон талбайг түрээслэх сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэдээс төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал. Үүнд:

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх) хуулбар,

Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;

  • Үйл     ажиллагааны   танилцуулга,   ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил 2017 он, 2018 он);
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт);
  • Татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр, төлбөргүйг нотлох тодорхойлолт;
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг;
  • Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 1 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц барьцаа байршуулах боломжтойг нотолсон баримт бичиг;

Талбай болон эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ: 15,000.0 (арван таван) мянган төгрөг

Сонгон шалгаруулалтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах” тухай 53 тоот тогтоолын дагуу зохион байгуулна.

Материалыг доорх хаягаар ирүүлнэ.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-34,

ШУТИС-ийн төв байр, 2 давхар, 207-3 тоот өрөө, Утас: 99101884

Материалыг 2019 оны 07 дугаар сарын 01–ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө дээрх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан материалыг  2019 оны 07 дугаар сарын 01-ны 11 цаг 30 минутанд нээнэ.

ШУТИС-ийн   БАЙР АШИГЛАЛТЫН  НЭГДСЭН АЛБА