ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гадаад хэлний сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбар, ШУТИС-ийн “Русский центр”-аас МУБИС, ОХУ-ын ЭСЯ, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, МонАПРЯЛ, “Русский мир” сантай хамтран “Взаимоотношения Монголии и России: современные проблемы, пути их решения” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний  XV бага хурлыг 2019 оны 5-р сарын 14, 15-ны өдрүүдэд  зохион байгууллаа.

Бага хурлын нээлтийн ажиллагаанд ОХУ-ын ЭСЯ-ны соёлын атташе Шалимова О.В., Россотрудничество байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч захирал Будаева Т.Ч., Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбоо (МонАПРЯЛ)-ны ерөнхийлөгч С.Эрдэнэмаам, ШУТИС-ийн ГХС-ийн захирал Б.Соёлсүрэн, ЭНБД Н.Мэнд нар оролцон баяр хүргэж, үг хэлсэн ба тус ОУЭШХ нь Монгол, Орос улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаанд төдийгүй хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буйг цохон тэмдэглэсэн юм.

ЭШ-ний бага хуралд ШУТИС, МУБИС, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний Батлан Хамгаалахын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль зэрэг их, дээд сургуулийн 20 гаруй орос хэл, түүх, эдийн засгийн багш нар цугларч өөрсдийн хийж буй судалгааг танилцуулан хэлэцүүлэв.

ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Новосибирск, Иркутск, Буриадын их сургуулийн орос, хятад судлаачдаас ирүүлсэн 50 гаруй илтгэлийг багтаасан эмхэтгэл гаргаж хуралд оролцогсод хүргэв.

Тус хурлын үйл ажиллагааг МНС телевизээс  сурвалжилсан болно.