ШУТИС-ийн нийт багш, ажилтан, ажиллагсдын санал солилцох чөлөөт уулзалт "Science Café"


5-р сар. 22, 2019, 1:10 p.m.

Science Café

2019 оны 05 – р сарын 24 – ний өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” -д тус арга хэмжээ зохион байгуулагдана. ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй сайн дурын үйл ажиллагаа юм. Багш, ажилтан, ажилчид санал бодлоо хуваалцах, холбогдох мэдээ мэдээлэл авахаас гадна “Хувь хүний хөгжил”-ийн талаар чөлөөт ярилцлага өрнүүлэх нь илүү онцлог байна.

 Арга хэмжээний товч хөтөлбөр:

 18:00 – ШУТИС, Харвард төгссөн төгсөгчдийн (Intelligent quotient, Emotional Quotient, Resilience Quotient, Зорилготой амьдрах тухай, Republic relations, proportional representation, Дээд боловсролын салбарт хүний нөөцийн имидж бүрдүүлэх тухай) лекц, ярилцлага /Зочин: Харвардын Бизнесийн сургуулийн төгсөгч О.Батнайрамдал, Харвардын Шинжлэх Ухааны ахисан түвшний сургуулийн төгсөгч Б.Уянга, гэх мэт/

Жич: Дээрх уулзалт, хэлэлцүүлгийн 18:00 цагаас өмнө хүрэлцэн ирэх хүмүүсийг бүртгэж холбогдох урамшууллыг өгөх болно.

 19:00 – Чөлөөт арга хэмжээ (Урлаг наадмын шилдэг үзүүлбэрүүд, Golden Gym club - ийн бодибильдинг үзүүлбэр, зумба - кизомба бүжиг заах болон эрхийн бичгийн азтан шалгаруулах /ШУТИС-ОСҮА/, Сургууль бүр өнгө жигдрэх, үдшийн хаан, хатан шалгаруулалт, MY CLUB – ийн мод тарих үйл ажиллагаа болон ШУТИС-ийн 60 жилийн ойн тухай товч танилцуулга, сурталчилгаа, сугалаа, Robot show, DJ, laser show, Saway live music)

 Та бүхнийг өргөнөөр оролцохыг хүсье.