“Цахилгаан шит” мэргэжлийн ур чадварын уралдаан болж өндөрлөлөө

ШУТИС-ийн ЭХС-ийн Цахилгааны инженерийн салбарын “Цахилгаан шит” мэргэжлийн клуб, Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-тай хамтран зохион байгуулсан “Цахилгаан шит” мэргэжлийн ур чадварын уралдаан их, дээд сургуулиудын цахилгааны мэргэжлийн 2, 3-р курсын оюутнуудын дунд 2019 оны 5-р сарын 11-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус уралдаанд 10 багийн 50 орчим оюутнууд оролцож мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө.

“Цахилгаан шит” мэргэжлийн ур чадварын уралдаан нь их, дээд сургуулиудын цахилгааны мэргэжлийн оюутнуудын дунд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд ШУТИС-ийн 60 жилийн ойд зориулсан арга хэмжээ байлаа. Уралдаанд ШУТИС-ийн ЭХС-ийн Цахилгаан систем, Цахилгаан хангамж мэргэжлийн оюутнуудаас гадна Төмөр Замын Дээд Сургууль, Үндэсний Техникийн Их Сургуулийн Цахилгаан инженерийн мэргэжлийн оюутнууд оролцлоо.

Уралдааны явц:

 

 

“Цахилгаан шит” мэргэжлийн ур чадварын уралдааныг 2 үе шаттай зохион байгуулж, багш нарын бүрэлдэхүүнтэй шүүгчид дараах байруудыг эзлүүлэв.

1-р байр: Д.Гандорж зөвлөх багштай “Цахилгаан шит-1” баг

2-р байр: Д.Гандорж зөвлөх багштай “Цахилгаан шит-2” баг

3- байр: О.Цогбаяр зөвлөх багштай “Цахилгаан систем-2-1” баг

Нийт оролцогчид:

 Уралдааныг зохион байгуулахад оролцсон нийт багш нар болон идэвх чармайлт гаргасан оюутнууд та бүхэндээ гүн талархал илэрхийлж сурлага, хөдөлмөр, ур чадварын өндөр амжилт хүсэн ерөөе.

Зохион байгуулах комисс