ИЭК-Монгол ХХК-ийн нэрэмжит “Цахилгаан хангамж-2019” олимпиад боллоо

ИЭК-Монгол ХХК болон ЭХС-ийн Цахилгаан Инженерийн Салбар хамтран ИЭК-Монгол ХХК -ийн нэрэмжит “Цахилгаан хангамж-2019” олимпиадыг 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим Хүчний Сургууль дээр  амжилттай зохион байгууллаа.

 

Олимпиадад нийт тус сургуулийн цахилгааны мэргэжлээр суралцдаг 120 гаруй оюутнууд амжилттай оролцож Цахилгаан хангамжийн мэргэжлийн онолын мэдлэгийн тест болон лабораторийн туршилт дадал ур чадвараараа өрсөлдөж, доорхи оюутнууд тэргүүн байруудад шалгарлаа. Үүнд: Хувийн нийт дүнгээрээ

I байранд:          Цахилгаан хангамж-3 ангийн С.Гончигсүрэн,

II байранд:         Цахилгаан хангамж-3 ангийн П.Есөнтөмөр,

III байранд:    Цахилгаан хангамж-4 ангийн М.Төвөө

Багийн дүнгээрээ:

Тэргүүн байранд:  Б.Төгөлдөр, П.Эрдэнэбат, Б.Энх-Эрдэнэ

Дэд байранд:        Т.Гантуяа, Б.Мандухай, Э.Бат-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.

 
Хувийн дүнгээр байр эзэлсэн оюутнууд        Багийн дүнгээр Дэд байранд орсон баг

М.Төвөө, П.Есөнтөмөр, С.Гончигсүрэн          Т.Гантуяа, Б.Мандухай, Э.Бат-Эрдэнэ

Багийн дүнгээр Тэргүүн байранд орсон баг

ИЭК-Монгол ХХК-ийн ерөнхий захирал Б.Отгондорж

Б.Төгөлдөр, П.Эрдэнэбат, Б.Энх-Эрдэнэ

Оролцсон бүх оюутнууд ИЭК-Монгол компаний гарын бэлгийг авч, түрүүлсэн хүүхдүүдэд мөнгөн шагнал болон цахилгааны иж бүрэн багажаар тус тус шагнасан юм.

Энэхүү олимпиад нь жил бүр уламжлал болон явагдах бөгөөд Эрчим хүчний сургуулийн бүх цахилгааны мэргэжлийн оюутнууд мэдлэг чадвараа сорих боломжийг олгож, ивээн тэтгэж байгаа ИЭК-Монгол компаний хамт олондоо улс эх орондоо дээд боловсролтой инженер, техникийн ажилтан бэлтгэх их үйлсэд хувь нэмрээ оруулж байгаад нийт багш, оюутнуудын өмнөөс талархалаа дэвшүүлж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.