"Mongolian Economy" сэтгүүлд эх бэлтгэгч, дизайнер ажилд авна


5-р сар. 8, 2019, 1:29 a.m.

Mongolian Economy сэтгүүл 2011 онд үүсэн байгуулагдсан бөгөөд англи монгол хэлээр сар тутам хэвлэгддэг эдийн засаг, бизнесийн мэргэжлийн сэтгүүл юм. Одоо манай байгууллага  “Экономи Медиа” ХХК болон өргөжиж сар тутмын Mongolian Economy, Business.mn сэтгүүлүүд, жилд нэг гардаг “Дэлхий” сэтгүүлийг эрхлэн гаргахын зэрэгцээ www.mongolianeconomy.mn, business.mn вэб сайтуудааг ажиллуулан төрийн байгууллага, яам, тамгийн газрууд, элчин сайдууд, банк санхүү, олон улсын байгууллагууд, бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэдэг хэвлэл мэдээллийн байгууллага юм.

Манай компани ажлын гараагаа эхлэх гэж буй шинэ төгсөгч оюутан таныг сэтгүүлийн эх бэлтгэгч, дизайнерийн ажлын байранд урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Сар тутмын сэтгүүлийн эх бэлтгэл дизайн хийх, реклам, зар сурталчилгааний эх бэлтгэх, инфографик хийх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • График дизайн, хэвлэлийн эх бэлтгэгчийн мэргэжил эзэмшсэн
  • Corel Draw, Adobe Photoshop, Adobe illustrator, InDesign  программууд дээр ажиллах чадвартай
  • Дизайны мэдлэгтэй байх
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Харилцааны соёлтой

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй оюутнууд hr@mongolianeconomy.mn хаягаар хандах буюу 7011-5476, 94996967 утсаар холбогдоно уу.