ХШУС-ийн “Залуу Экологич” клубын багш, оюутнууд ШУТИС-ийн “60 ЖИЛ - 60 МОД” аяныг санаачлан мод тарилаа

ХШУС-ийн Залуу экологич клубын Үйлдвэрийн экологийн инженерийн 2-р курсын оюутнууд ШУТИС-ийн 60 жилийн ойд зориулан мод тарих аяныг санаачлан зохион байгууллаа. Аяны хүрээнд клубын багш нар болон ҮЭИ-ийн 1-4-р курс, Нано шинжлэх ухаан, инженерчлэлийн 1-р курсын оюутнуудын хамт Улаанбаатар хотын агаар, хөрсний хамгийн их бохирдолтой бүс Чингэлтэй дүүргийн 11-р хороо Дэнжийн мянгын 1 цэцэрлэг болон 11 айлын хашаанд 60 мод тарилаа. Тус цэцэрлэгийн багш болон айл өрхүүд модоо сайхан ургуулахын тулд зааврын дагуу усалж арчилан бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байна.

 

 

ШУТИС-ийн бүх клуб, төгсөгч оюутан бүрийг агаарын бохирдлыг бууруулахын төлөө гэр хороололд мод тарих аянд нэгдэхийг уриалж байна.