“Улаанбаатар ус – цэвэр орчин” эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна

“УЛААНБААТАР УС – ЦЭВЭР ОРЧИН” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД УРЬЖ БАЙНА

Монгол Улсын Барилга, Хот Байгуулалтын Яам, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон “Монголын Усны Түншлэл” ТББ хамтран “УЛААНБААТАР УС – ЦЭВЭР ОРЧИН” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.

ХАМРАХ ХҮРЭЭ

Хүрээлэн буй орчны салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, багш, оюутан, инженер техникийн ажилтан, хувь хүмүүс илтгэл хэлэлцүүлнэ. Хамрагдсан инженерүүдэд мэргэжил дээшлүүлэлтийн сонгон суралцах 1 багц цагийн гэрчилгээ олгоно.

СЭДЭВ

  • Хүрээлэн буй орчны бүх чиглэл
  • Хот суурины төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургын систем, хог хаягдлын менежмент;
  • Ус цэвэрлэгээ, хаягдал боловсруулах шинэ технологи, тоног төхөөрөмж;
  • Цэвэрлэсэн бохир ус, цэвэрлэгээнээс гарах тунадсыг дахин ашиглах;
  • Зам гүүрийн барилгын төлөвлөлт, шинэлэг шийдэл, шинэ технологи.

ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Тухайн салбарт гарсан шинэ технологи,  тоног төхөөрөмжийг хамруулах;
  • Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгааны ажлын арга аргачлалыг ашигласан байх;
  • Шинэлэг оновчтой санааг дэвшүүлж тодорхой үр дүнд хүрсэн;
  • Практик ач холбогдолтой, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой байх;

Илтгэлийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу боловсруулсан байна. Дараах хаягаар орж зааврыг харна уу.http://must.edu.mn/mn/b3m668/

ХУГАЦАА

Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэх илтгэлийн материалыг электрон хэлбэрээр 2019 оны 05 сарын 03–ны дотор erkhee9191@gmail.com хүлээн авна. Илтгэлийг ЭШ-ний хурлын эмхэтгэлд хэвлүүлнэ. Хурал 2019 оны 05 сарын 15-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн Е-604 тоот хурлын танхимд 10:00 цагт эхэлнэ.

ТӨЛБӨР

Төлбөр 50000 төгрөг. ШУТИС-ийн БАС-ийн магистр оюутнууд 25000 төгрөг. Хурлын эмхэтгэл, гэрчилгээний үнэ орсон болно.

ХОЛБОО БАРИХ ХАЯГ, УТАС

ШУТИС-ийн БАС-ийн ХБОИС-ын эрхлэгч, профессор С. Чулуунхуяг (chuluunkhuyags@yahoo.com) утас:99106743

ХБОИС-ын Багш С. Алтансүх (altansukh70@yahoo.com) утас 99773530

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

ШУТИС, БАС-ийн захиргаа, Хүрээлэн буй орчны инженерийн салбар

Нийслэлийн засаг даргын тамгын газар

Монголын усны академи