“Үйлдвэрлэлийн процесс аппарат”-ын улсын 9-р олимпиад

Их дээд сургуулийн химийн инженерчлэл, хими технологи, хүнс хоол, биотехнологийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын дунд “Үйлдвэрлэлийн процесс аппарат”-ын улсын 9-р олимпиад 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр МУИС-ийн Номын сангийн байранд амжилттай зохион байгуулагдаж дүн гарлаа.

 

Тус олимпиадад ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль, МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль, Техник, Технологийн Дээд Сургууль, Технологийн Дээд Сургууль зэрэг 5 сургуулийн 40 оюутнууд оролцлоо.

1.Бодлогын төрөлд:

МУИС-ХШУИС-ийн оюутан С.Дугаржав-I байр-31.5 оноогоор

ШУТИС-ХШУС-ийн оюутан Ц.Барсболд –II байр-27.5 оноогоор

ШУТИС-ХШУС-ийн оюутан Ж.Алтанцэцэг-III байр-26 оноогоор

2.Тестийн төрөлд:

ШУТИС-ХШУС-ийн оюутан Х.Халиун- I байр-75 оноогоор

ШУТИС-ХШУС-ийн оюутан Д.Цэрэндорж-II байр-73 оноогоор

ШУТИС-ХШУС-ийн оюутан Ж.Алтанцэцэг-III байр-69 оноогоор

3. Мэндчилгээний төрөлд:

ШУТИС-ХШУС-ийн баг-I байр-9.4 оноогоор

МУИС-ХШУИС-ийн баг-II байр-9.2 оноогоор 

ШУТИС-ҮТС-ийн баг-III байр-8.8 оноогоор 

4. Багийн амжилтаар:

ШУТИС-ХШУС-ийн баг-I байр-58.66 оноогоор

МУИС-ХШУИС-ийн баг-II байр-48.36 оноогоор

ШУТИС-ҮТС-ийн баг-III-байр-42.11 оноогоор шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа.

Олимпиадын үйл ажиллагаанд идэвхтэй ажилласан профессор багш, оролцсон оюутнуудад талархал илэрхийлж ажил үйлс, сурлага хөдөлмөрт нь амжилт бүтээлийн дээдийг хүсье!

ШУТИС, ХШУС-ийн Химийн Инженерчлэлийн Салбар