ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны хурлын тэмдэглэлээс


5-р сар. 2, 2019, 3:18 a.m.

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН

ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2019 оны 4 дүгээр сарын 30                                Дугаар: 09                                   Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1130 цагт эхэлж 1255 цагт өндөрлөв. Хурлын Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Ж.Арслан, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, Механик тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дэд захирал П.Булга, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

Чөлөө авсан: Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Орхон аймаг дахь Технолгийн сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Э.Болд-Эрдэнэ нар.

Хэлэлцсэн асуудал:

  • Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпорацийг ШУТИС-д нэгтгэн зохион байгуулах тухай

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоолыг хэрэгжүүлж ажиллах.

2. Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацралыг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс ШУТИС-ийн Шинжлэх ухааны парк-Биотехнологи эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр хавсран ажиллуулахаар тогтов.

3. ШУТИС-ийн Шинжлэх ухааны парк-Биотехнологи эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой гарах зардлыг эрсдэлийн сангаас эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргахаар тогтов.

4. ШУТИС-ийн Шинжлэх ухааны парк-Биотехнологи эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хүний нөөцийн асуудлуудыг хууль тогтоомжийн дагуу шийвэрлэж ажиллахыг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзоригт үүрэг болгов.

5. Засгийн Газрын тогтоолуудыг улсын бүртгэлд бүртгүүлж албажуулах, хуучин байгууллагын бүртгэлтэй холбоотой асуудлыг дуусгавар болгуулах, ШУТИС-ийн Шинжлэх ухааны парк-Биотехнологи эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тамга тэмдэг шинээр авах, хүрээлэнгийн үйл ажиллагааг жигдрүүлэхтэй холбоотой асуудлуудыг хууль зүйд нийцүүлж ажиллахыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнанд үүрэг болгов.

6. ШУТИС-ийн Шинжлэх ухааны парк-Биотехнологи эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үл хөдлөх болон бусад өмч хөрөнгө, харуул хамгаалалт, түрээслэгч нартай холбоотой асуудлуудыг хариуцан, хууль, журмын дагуу үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэд үүрэг болгов.

7. Чиг үүргийн дагуу ШУТИС-ийн Шинжлэх ухааны парк-Биотехнологи эрдэм шинжилгээний хүрээлэнтэй холбоотой хариуцсан ажлуудаа хууль, эрх зүйд нийцүүлэн, шуурхай зохион байгуулах, холбогдох эрх бүхий төрийн байгуулагуудад хандан шийдвэр гаргуулж, хэрэгжүүлж ажиллахыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал нарт тус тус үүрэг болгов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР