Дэлхийн номын өдөр-2019

ШУТИС 10 дахь жилдээ зохион байгуулж буй “ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР-2019” арга хэмжээ төв болон бүрэлдэхүүн сургуулийн номын санд амжилттай зохион явагдлаа. Дэлхийн номын өдрийг жил бүр онцлог үйл явдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг ба Олон улсын хэвлэлийн газар, Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран тус тус зохион байгуулж байсан. Энэ жилийн хувьд оюутан, уншигч, номын зохиогч нарт чиглэсэн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэхүү Дэлхийн номын өдөр-2019 нээлтэнд урилгаар Ардын уран зохиолч Т.Галсан, Ректор Б.Очирбат, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Бүрэлдэхүүн сургуулийн захиралууд, Оюутны соёл, үйлчилгээний алба, профессор багш, оюутан уншигчдын төлөөлөл өргөнөөр оролцлоо.

 

Ардын уран зохиолч Т.Галсан “Зохиолч-Уншигчдын уулзалт” чөлөөт ярилцлага хийлээ.

 

ГУУС-ийн тэргүүлэх профессор С.Цэдэндорж, МХТС-ийн профессор Ц.Ганбат нарын номын хэлэлцүүлгийг хийж батламж гардан авлаа

 

ШУТИС Хэвлэлийн газартай хамтран ШУТИС-ийн профессор багш нарын ном сурах бичгийн үзэсгэлэн, гарын үсэгтэй номын худалдааг явууллаа

 

“Оюутан нас” яруу найргийн уралдаан оюутны дунд амжилттай явагдлаа

“Bestseller” номын хэлэлцүүлэг  “Оюутан клуб” нэгдсэн зөвлөл 

ШУТИС Төв номын сангийн хамт олон