ШУТИС-ийн Удирдах зөвлөл хуралдлаа

ШУТИС-ийн Удирдах зөвлөл 2019 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа. ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/202 дугаар тушаалын хавсралтаар баталжээ. Төрийн төлөөлөлд УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Д.Бадарч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт Б.Гүнчинхүү, Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Амаржаргалан, СЯ-ны Төсвийн бодлогын газрын дарга Ц.Ганбат, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дарга  Х.Мандахцэцэг, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Баяр, ШУТИС-ийн зөвлөх профессор Б.Дамдинсүрэн нарыг баталсан байна. Сургуулийг төлөөлөн МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, ЭХС-ийн салбарын эрхлэгч Б.Сэргэлэн, БуХС-ийн салбарын эрхлэгч Я.Төгөлдөр, төгсөгчдийг төлөөлөн Эн Си Эс ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор, ШУТИС-төгсөгч, дэмжигчдийн холбооны тэргүүлэгч гишүүн  Ц.Энхбаатар, оюутны төлөөлөн Геологи, уул уурхайн сургуулийн оюутан С.Болд-Эрдэнэ нарын 15 гишүүнтэйгээр ШУТИС-ийн удирдах зөвлөл шинэчлэгдэн байгуулагдав.

Удирдах зөвлөлийн эхний хурлаар Удирдах зөвлөлийн даргаар УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Д.Бадарч, дэд даргаар Дээд боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Амаржаргалан нар ажиллахаар болов. Мөн ШУТИС-д эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах, Барилга, архитектурын сургуулийн лабораторийн барилга барих газрыг шилжүүлэн өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.