ШУТИС-ийн Удирдах зөвлөл 2019 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа. ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/202 дугаар тушаалын хавсралтаар баталжээ. Төрийн төлөөлөлд УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Д.Бадарч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт Б.Гүнчинхүү, Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Амаржаргалан, СЯ-ны Төсвийн бодлогын газрын дарга Ц.Ганбат, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дарга Х.Мандахцэцэг, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Баяр, ШУТИС-ийн зөвлөх профессор Б.Дамдинсүрэн нарыг баталсан байна. Сургуулийг төлөөлөн МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, ЭХС-ийн салбарын эрхлэгч Б.Сэргэлэн, БуХС-ийн салбарын эрхлэгч Я.Төгөлдөр, төгсөгчдийг төлөөлөн Эн Си Эс ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор, ШУТИС-төгсөгч, дэмжигчдийн холбооны тэргүүлэгч гишүүн Ц.Энхбаатар, оюутны төлөөлөн Геологи, уул уурхайн сургуулийн оюутан С.Болд-Эрдэнэ нарын 15 гишүүнтэйгээр ШУТИС-ийн удирдах зөвлөл шинэчлэгдэн байгуулагдав.
Удирдах зөвлөлийн эхний хурлаар Удирдах зөвлөлийн даргаар УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Д.Бадарч, дэд даргаар Дээд боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Амаржаргалан нар ажиллахаар болов. Мөн ШУТИС-д эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах, Барилга, архитектурын сургуулийн лабораторийн барилга барих газрыг шилжүүлэн өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Доктор, профессор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “ГЕОДЕЗИ 2024” улсын олимпиадыг амжилттай зохион байгууллаа
Магистр, доктор оюутны “ЭРДМИЙН ЧУУЛГАН 2024” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа
АНУ-ын Юта мужийн сенатор Кэйт Гровер ШУТИС-д айлчлав.
“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2024” үзэсгэлэнд ШУТИС оролцлоо
“Бадрах Энержи” ХХК-ийн НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ амжилттай зохион байгуулагдлаа