ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны хурлын тэмдэглэлээс


4-р сар. 26, 2019, 9:47 a.m.

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН

ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2019 оны 04 дүгээр сарын 23                                Дугаар: 08                             Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1920 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Ж.Арслан, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Э.Болд-Эрдэнэ нар оролцов.

Чөлөө авсан: Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, хуралд суугаагүй Орхон аймаг дахь Технолгийн сургуулийн захирал Д.Зоригтхүү нар.

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээ

НБТ-ийн захирал Д.Бадарч

2. 2019/2020 оны хичээлийн жилийн элсэлтийн хяналтын тоо

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

3. “ШУТИС-ийн Залуус” оюутны дуу, бүжгийн чуулгын үйл ажиллагааг зохицуулах журмын төсөл

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

СХБА-ны дарга Д.Батдорж

4 “Инновацийн 7 хоног” арга хэмжээ зохион байгуулах тухай

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

БАТС-ийн захирал Г.Баттүвшин

Бусад асуудал,

  • БуХС-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийсэн тайлан

СХБА-ны дарга Д.Батдорж

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн хэмжээнд бэлтгэсэн е-хичээлүүдийг дахин сайжруулалт хийхийг холбогдох бүрэлдэхүүн сургуулиудын захирал, салбар, тэнхимийн эрхлэгч нарт үүрэг болгов.

2. ШУТИС-ийн хэмжээнд бэлтгэсэн е-хичээлүүдийг сургалтын нээлттэй нөөц материал (CHHM) болгон нийтэд нээлттэй онлайн ашиглах асуудлыг судлан, холбогдох зохицуулалтыг хамтран боловсруулж танилцуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Бадарч, бүрэлдэхүүн сургуулиудын захирлуудад үүрэг болгов.

3. Нээлттэй боловсролын төвийн U.IT101 кодтой “Мэдээлэл технологийн хэрэглээ” хичээлийн оронд мэргэжлийн онцлогоос нь хамааруулан U.CS101 “алгоритм програмчлал”, U.CS201 “програмчлалын хэл” зэрэг хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөнд заавал судлах хичээлээр оруулах талаар судалгаа хийж, зохих шийдвэр гаргуулж ажиллахыг холбогдох бүрэлдэхүүн сургуулиудын захирал, хөтөлбөрийн дэд хороо, Нээлттэй боловсролын төвийн дэд захирал Д.Ганбат, ШУТИС-ийн Хөтөлбөрийн ерөнхий хороо, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал нарт үүрэг болгов.

Нээлттэй боловсролын төвийн U.IT101 кодтой “Мэдээлэл технологийн хэрэглээ” хичээлийн оронд мэргэжлийн онцлогоос нь хамааруулан “алгоритм програмчлал”, “програмчлалын хэл” зэрэг хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөнд заавал судлах хичээлээр оруулах талаар судалгаа хийж, зохих шийдвэр гаргуулж ажиллахыг холбогдох бүрэлдэхүүн сургуулиудын хөтөлбөрийн дэд хороо, Нээлттэй боловсролын төвийн дэд захирал Д.Ганбат, ШУТИС-ийн Хөтөлбөрийн ерөнхий хороо, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал нарт үүрэг болгов.

4. Багшлах эрх олгох сургалтын хөтөлбөрийг орчин цагийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулан, мөрдөж ажиллахыг Нээлттэй боловсролын төвийн дэд захирал Д.Ганбатад хариуцуулав.

5. ШУТИС-ийн 2019/2020 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх хяналтын тоог 5270 гэж тогтоож, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

6. “ШУТИС-ийн Залуус” оюутны дуу, бүжгийн чуулгын үйл ажиллагааг зохицуулах журмын төслийг зарчмын хувьд дэмжиж, редакцийн найруулга хийж ШУТИС-ийн захирлын тушаалаар батлуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалд үүрэг болгов.

7. “Инновацийн 7 хоног” арга хэмжээ зохион байгуулах тухай асуудлыг шийдвэр гаргах боломжгүй гэж үзэн буцаав.

8. Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн 2017/2018 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийсэн дүнг үндэслэн илүү, дутуу олгосон мөнгийг суутган тооцох, ажлын хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг нарт үүрэг болгов.

9. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн ахлах багш Б.Ганзоригийн эмчилгээний зардалд зориулж ШУТИС-ийн 2019 оны хамтын гэрээний дагуу Хэрэглээний шинжлэх ухааны сургуулиас 2000000 (хоёр сая) төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР