“Эрдмийн чуулган-2019” шилдэг илтгэл шалгаруулах хурал боллоо

“Эрдмийн чуулган-2019” шилдэг илтгэл шалгаруулах хурлын нээлтийн арга хэмжээ 2019 оны 04 сарын 17 нд 10:00 цагт ШУТТНС 604 тоот танхимд боллоо. Нээлтийн арга хэмжээнд ШУТИС-ийн “Морин хуур” клубийн гишүүн  ҮТС-ийн оюутан Ж.Ирмүүнбилэг, ЭХС-ийн оюутан Хаш-Эрдэнэ нар мэндчилгээ дэвшүүллээ. “Эрдмийн чуулган-2019” шилдэг илтгэл шалгаруулах хурлын нээлтийн арга хэмжээнд Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, Академич, доктор (Sc.D), профессор Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал доктор (Ph.D), дэд профессор Т.Намнан, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D) Л.Баяр-Эрдэнэ, ШУТТНС-н захирал доктор (Ph.D), профессор Ч.Гулнар, ОСҮА-ны дарга Н.Санчирбаатар нар оролцоо.

 

        

Хурлыг нээж: ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, Академич, доктор (Sc.D), профессор Х.Энхжаргал  үг хэлнэ. Тэрээр ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. Энэ ажлын нэг оюутны эрдэм судлалын ажлыг дэмжихэд чиглэсэн “Эрдмийн чуулган-2019”-ийг  Монгол улсын их, дээд сургуулиудын хүрээнд зохион байгуулж буйгаар онцлог юм. Ингээд өнөөдрийн эрдэм шинжилгээний нэгдсэн чуулган 4 салбар хуралдаанаар нийт 70 гаруй илтгэлээр 150 гаруй оюутан, багш нар хамтын судалгаа шинжилгээний ажлаа хэлэлцүүлэхээр хүрэлцэн ирсэн байна. Ингээд нийт оюутан, багш, зочид төлөөлөгч нартаа ажилт хүсье хэмээн хэллээ. Хурлын үйл ажиллагаанд мэндчилгээ дэвшүүлж МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ үг хэллээ.

“Эрдмийн чуулган-2019”-ийн шилдэг илтгэлийг 2 үе шаттай, 4 салбар хуралдаанаар зохион байгуулсан.

  

Техник, технологийн салбар ШУТТНомын сангийн 604 тоот танхимд

Байгалийн ухаан, экологийн салбар ШУТТНомын сангийн 405 тоот танхимд

Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбар ШУТТНомын сангийн 504 тоот танхимд

Эдийн засаг, менежментийн салбар БуХС-ийн 205 тоот танхимд тус тус боллоо.

“Эрдмийн чуулган-2019” эрдэм шинжилгээний хурлын хурал зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд:

Комиссын дарга Х.Энхжаргал Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, Академич, доктор (Sc.D), профессор

Комиссын нарийн бичгийн даргаД.ЦогзолмааОюутны соёл, үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн

Салбар зөвлөл

Оюутны эрдэм шинжилгээний хурал.

Техник, технологийн салбар зөвлөл: Г.Хишигжаргал МХТС -ийн Холбооны салбарын дэд профессор,  доктор (Ph.D), Л.Тэлмэнбаяр МехТС-ийн Машин үйлдвэрлэлийн салбарын дэд профессор, доктор (Ph.D), Б.Билгүүн ЭХС-ийн Цахилгааны инженерийн салбарын багш, доктор ( Ph.D), Т.Ган-Эрдэнэ МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга

Нийгмийн ухаан, хүмүүнлэг, дизайны салбар зөвлөл: Н.Мэнд ГХС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор, Б.Бат-Өлзий БуХС-ийн Нийгмийн ухааны салбарын дэд профессор, доктор (Ph.D), Б.Мөнхнасан БуХС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын ахлах багш, Ц.Батсайхан ҮТС-ийн Дизайны салбарын дэд профессор, доктор (Ph.D), С.Өлзийбаяр МХТС-ийн Мэдээллийн технологийн салбарын багш

Байгалийн ухаан, экологийн салбар зөвлөл: Б.Уранзаяа БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын дэд профессор, доктор (Sc.D), Б.Тунгалагтамир ХШУС- Химийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D), Д.Үлэмж Дулааны инженерийн салбарын ахлах багш, доктор ( Ph.D), Ж.Ундаръяа Геологи, гидрогеологийн салбарын ахлах багш,  доктор Ph.D, Ц.Байгальмаа, ХШУС-ийн Физикийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) нар ажилласан.

Редакцийн зөвлөлд: Д. Алтанцэцэг ГХС-Англи хэл судлалын дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор, Г.Уранчимэг ГХС-Ази судлалын тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D), Д. Энхчимэг ГХС- Ази судлалын тэнхимийн ахлах багш /магистр/ нар ажиллаж байна.

“Эрдмийн чуулган-2019” шилдэг илтгэл шалгаруулах хурлын хаалтын арга хэмжээ,   Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, Академич, доктор (Sc.D), профессор Х.Энхжаргал, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D) Л.Баяр-Эрдэнэ, Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга доктор (Ph.D), дэд профессор Т.Гэрэлт-Од болон комиссын бүрэлдэхүүн, эрдэмтэн багш, оюутнууд оролцлоо. 

“Эрдмийн чуулган-2019” шилдэг илтгэлүүдийг комиссын салбар зөвлөлийн гишүүдийн шүүснээр дараах илтгэлүүд шагналт байрыг эзэллээ.

  

 

Техник, технологийн салбар хуралдааны илтгэлүүдээс

ТЭРГҮҮН БАЙРАНД

МХТС-ийн ЭСА-III курсийн оюутан  Б.Билгүүн, Х.Гомбо нар “ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН УХААЛАГ ТАЯГ илтгэлээр

Удирдсан багш: Б.Дорж МХТС-ийн ЭС-ын ахлах багш, Доктор (Ph.D)

ДЭД БАЙРАНД

МехТС-ийн ҮA-IV курсийн оюутан Б.Дэлгэрбаярын “БАГА ОВРЫН ТОКАРЫН СУУРЬ МАШИНЫ ТӨСӨЛ” илтгэлээр

Удирдсан багш: Т.Ганбаатар МехТС-ийн  Машин үйлдвэрлэлийн салбарын багш

ГУТГААР БАЙРАНД

БАС-ийн ИБҮБ- IV курсийн оюутан  А.Доржсамбуу Н.Ууганцэцэг Д.Нацагням М.Очирбат Д.Уранзаяа нарын ХУУЧИН МОДОН БАРИЛГЫН ДАМ НУРУУГ ХҮЧИТГЭХ ТУРШИЛТ, СУДАЛГАА’’

Удирдсан багш:О.Алтанзагас, БИС-ын ахлах багш, доктор (Ph.D)

Байгалийн ухаан, экологийн салбар хуралдааны илтгэлүүдээс:

ТЭРГҮҮН БАЙРАНД

МХТС-ийн ЭCA-III курсийн оюутан  Н.Даваасүрэн “НЕЙРОН СҮЛЖЭЭ АШИГЛАН ГАРЫН ХӨДӨЛГӨӨНӨӨС ТОО ТАНИХ илтгэлээр

Удирдсан багш:Б.Дорж МХТС-ийн ЭС-ын ахлах багш, Доктор (Ph.D)

ДЭД БАЙРАНД

ҮТС-ийн Биотехнологи-IV курсийн оюутан М.ПүрэвдуламКЕРАТИНАЗА ФЕРМЕНТ НИЙЛЭГЖҮҮЛЭГЧ БАКТЕРИЙН СУДАЛГАА” илтгэлээр  

Удирдсан багш: С.Дэлгэрмаа ҮТС-ийн БШТС-ын профессор, Доктор /Ph.D/, Дэд профессор

 

ГУТГААР БАЙРАНД

МХТС-ийн ЦX-хөтөлбөрийн IV курсийн оюутан  Т.Мейрамбек, Ц.Ариунболд, Б.Нандинсувд “АВТОМАТ УСЖУУЛАЛТЫН СИСТЕМ илтгэлээр

Удирдсан багш: Б.Цэрэнлхам МХТС-ийн ХС-ын багш
 

Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбар хуралдааны илтгэлүүдээс

 

ТЭРГҮҮН БАЙРАНД

ЭХС-ийн, СЭХ 2+2,-II хөтөлбөрийн оюутан  Б.Амгаланбазар “МОНГОЛ, ХЯТАД ХЭЛНИЙ “ТЭНГЭР”-ТЭЙ ХОЛБООТОЙ ҮГ ХЭЛЛЭГИЙН УТГА, СОЁЛ” илтгэлээр

Удирдсан багш Ц.Эрдэнэзаяа, ГХС- ийн АСТ-ийн ахлах багш, Доктор (Ph.D)

 

ДЭД БАЙРАНД

БАС-ийн Хүрээлэн буй орчны инженер-II курсийн оюутан Н.Золжаргал БАРИЛГЫН

МАТЕРИАЛ” СУРАХ БИЧИГ ДЭХ ГАДААД ҮГИЙН ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН АЖИГЛАЛТ

илтгэлээр Удирдсан багш: П.Бямбажав БАС-ийн ахлах багш, магистр

 

ГУТГААР БАЙРАНД

БуХС-ийн НA-IV курсийн оюутан  Ч.Билгүүн ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮ МЭНДИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” илтгэлээр

Удирдсан багш: Б.Бөт-Өлзий, БуХС-ийн НУС-ын  дэд профессор, доктор (Ph.D) тус тус шалгарч өргөмжлөлөө гардан авлаа.

 

 “Эрдмийн чуулган-2019” шилдэг илтгэл шалгаруулах уралдааны шагналын сан Тэргүүн байр 800 000 төгрөг, Дэд байр 500 000 төгрөг, Гутгаар байр 300 000 төгрөгөөр тус тус шагнан урамшууллаа.

ШИЛДЭГ УДИРДАГЧ БАГШААР:

Техник, технологийн салбараас Ш.Отгонбилэгийн нэрэмжит ТС-ийн  Механикийн тэнхимийн багш. Г.Оюунсүрэн

Байгалийн ухаан, экологийн салбараас ҮТС-ийн БШТС-ын профессор, Доктор /Ph.D/, Дэд профессор С.Дэлгэрмаа

Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбараас ГХС-ийн АСТ-ийн ахлах багш, доктор Ph.D Ц.Эрдэнэзаяа

Эдийн засаг, менежментийн салбараас БуХС-ийн БУС-ын профессор Доктор /Ph.D/, профессор. Б.Энхтуяа нар шалгарсан байна. Шилдэг удирдагч багш нарын шагналыг 2019 оны 04 сарын 26 нд зохион байгуулах шилдэг бүтээлийн уралдааны хаалтын арга хэмжээн дээр гардуулна. Эрхэм багш нараа хүндэтгэн уръя.

Илтгэл хэлэлцүүлсэн оюутнуудын илтгэлийг эмхтгэн ШУТИС-ийн ЭШ-ний бичигт хэвлэн нийтлэнэ.

“Эрдмийн чуулган-2019” шилдэг илтгэл шалгаруулах үйл ажиллагааны талаарх мэдээллийг TV-6 телевизд ОСҮА-ны ахлах мэргэжилтэн, Хурал зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Д.Цогзолмаа өглөө. Оюутнуудаас МХТС-ийн ЭСА-III курсийн оюутан  Б.Билгүүн “ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН УХААЛАГ ТАЯГ” илтгэлийг танилцуулсан мөн ХААИС-ийн ХХТ-IV курсийн оюутан Ц.Бат-Эрдэнэ “БИО ХАЯГДАЛ ТОСНООС БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ГАРГАН АВАХ БОЛОМЖ’’ илтгэлийн талаарх мэдээллийг өгсөн.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА