ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны хурлын тэмдэглэлээс


4-р сар. 1, 2019, 11:18 a.m.

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

2019 оны 3 дугаар сарын 26                                           Дугаар 07                                           Улаанбаатар хот

 

Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1530 цагт өндөрлөв. Хурлыг Санхүү, хөрөнгө оруулалт эхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Ж.Арслан, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (онлайн), Механик тээврийн сургуулийн дэд захирал Ж.Хашбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Бизнесийн ахисан түвшний сургуулийн дэд захирал М.Банзрагч, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Э.Болд-Эрдэнэ нар оролцов.

Томилолттой болон өвчтэй, чөлөөтэй: Захирал Б.Очирбат, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Механик тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин нар.

Хурал суугаагүй: Орхон аймаг дахь Технолгийн сургуулийн захирал Д.Зоригтхүү.

Хэлэлцсэн асуудал:

1. Хамтарсан хөтөлбөрийн гадаад хэлний сургалт

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

ГХС-ийн захирал Б.Соёлсүрэн

Бусад асуудал,

ШИЙДВЭРЛЭСЭН нь: ГХС-иас хэлэлцүүлсэн асуудлыг холбогдох газар, алба, бүрэлдэхүүн сургуулиудтай хамтран судалж ажиллах, гадаад хэлний хичээлийн сургалтын чанарыг сайжруулах талаар асуудал боловсруулж Захирлын зөвлөлийн хурлаар 4 дүгээр сард хэлэлцүүлэхийг ГХС-ийн захирал Б.Соёлсүрэнд хариуцуулав.  

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР