ШУТИС-ийн 2018 оны шилдэг зөвлөх болон залуу багш нартай уулзалт хийлээ

1. 2019 оны 02-р сарын 22-ны өдөр номын сангийн 604 тоот өрөөнд “2018 оны шилдэг ЗӨВЛӨХ багш” МеxТС-ийн багш Ж.Давааням, МХТС-ийн багш Э.Батцэцэг нар оюутан суралцагчдаа хэрхэн хөгжүүлж, хүмүүжүүлж, амжилттай сайн сургаж буй арвин туршлагаасаа танилцууллаа. 

Оюутны клубын үйл ажиллагааг амжилттай удирдан явуулснаар сурагцагчдад багшийнхаа хамт эрдэм шинжилгээ судалгааны ажилд оролцох, эрдэм шинжилгээний хурал, олон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцох, сайн суралцах, мэргэжлээ сайн эзэмших боломжуудыг нээж өгдөг сайн туршлагаа хуваалцлаа.

Мөн монгол хэлээрээ зөв сайхан бичиж сурах, эх хэл, соёлоо дээдлэн интернет орчинд эх хэлээрээ харилцах, хэрэглээ болгохыг оюутнуудаас шаардаж, даалгавар өгч хамтарч ажилладаг нь ном сурах бичиг, гарын авлага, толь бичиг гаргах, оюутны хөгжилд чиглэсэн эрдэм шинжилгээ судалгааны бусад ажлуудтай нь нэгэн адил сургалт хүмүүжлийн чухал ач холбогдолтой ажил байлаа.

2.  2019 оны 02-р сарын 26-ны өдөр номын сангийн 405 тоот өрөөнд “2018 оны шилдэг ЗАЛУУ багш” ҮТС-ийн дизайны салбарын багш Г.Мөнхтуяа, БуХС-ийн нийгмийн ухааны салбарын багш Д.Юмжирмаа, ГУУС-ийн геологи газрын тосны салбарын багш, доктор Б.Энхжаргал нар сургалтын идэвхтэй аргуудыг хэрхэн хэрэглэж оюутнуудаа идэвхжүүлж, сурах арга барил эзэмшүүлж байгаа сургалт арга зүйн ажил, нийгэмд хандсан үйл ажиллагааныхаа талаар ярилцаж туршлага солилцлоо.

Залуу багш нар маань багш бид оюутан залууст боловсролын үйлчилгээ үзүүлэх ёстой хүмүүс харин оюутнууд үйлчилгээ авах эрхээ эдэлж мэддэггүйгээс гадна мэргэжил сонголт, мэргэжилдээ дур сонирхолтой байх, сайн эзэмших тал дээр алдаад байдаг. Үүнтэй уялдуулан ШУТИС мэргэжил сурталчлах үйл ажиллагаагаа 10,11-р сараас эхлэн хийж зөвлөгөө, мэдээлэл сайн өгвөл элсэгчдийн болон сургалтын чанарт илүү үр дүнтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

Шилдэг багш шалгаруулах үзүүлэлтийн номын эргэлт хэсэг нь ерөнхий эрдмийн болон мэргэжлийн багш нарын хувьд эрс ялгаатай оноо гарч байгааг засаж сайжруулах санал гаргалаа.

 

Нээлттэй боловсролын төв