БНСУ-ын Жинжү хотын Гёнгнамын ШУТИС-д “Educational Development Seminar for MUST Professors” семинарт ГХС-ийн 15 багш хамрагдлаа

ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэл судлалын тэнхимийн  эрхлэгч Ч.Золзаяа, Европ судлалын эрхлэгч С.Бархас нар болон Англи хэл судлалын болон Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимийн 13 багш 2019 оны 1 сарын 11-18-нд БНСУ-ын Жинжү хотын Гёнгнамын ШУТИС-д “Educational Development Seminar for MUST Professors” сэдэвт хэл шинжлэл, заах арга зүйн сургалт семинарт хамрагдан мэргэжил дээшлүүллээ. Тус сургалтыг Гёнгнамын ШУТИС-ийн Англи хэлний тэнхимийн, Бусаны Тэнгисийн их сургуулийн мөн Генгсаны үндэсний их сургуулийн англи хэлний тэнхимийн улсдаа нэр хүндтэй америк, Солонгос профессорууд удирдан явууллаа. БНСУ-даа нэр хүндтэй тус их сургуулиудтай дараа дараагийн сургалт семинар харилцан зохион байгуулахаар боллоо.