“Бид нэг хамт олон-Бид нэг гэр бүл” челлэнж

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 60 жилийн ойг тохиолдуулан Оюутны соёл, үйлчилгээний албанаас санаачлан 2019 оны 09 сард ашиглалтанд орохоор төлөвлөгдөж буй хичээлийн VIII байрны барилгад  сайн дурын үндсэн дээр нэг өдрийн цалингаа хандивлах давалгаанд нэгдэхийг нийт багш, ажилчид, оюутан та бүхнийг уриалж байна.

Манай албаны зүгээс Хөрөнгө оруулалт, хангамжийн газрыг уг челлэнжид дуудаж байгаа бөгөөд 24 цагийн дотор  фэйсбүүкийн  “ШУТИС-ийн багш”  группт зурган файл, мэдээллээ оруулж дараагийн газар, алба, бүрэлдэхүүн сургуулийг челлэнжид дуудах юм.

Мөн уг челлэнжид нэгдэх хүсэлтэй багш, ажилчид, оюутан залуус та бүхнийг Оюутны соёл, үйлчилгээний албанд ирэхийг урьж байна.

Оюутны соёл, үйлчилгээний алба