ШУТИС-ийн Удирдах зөвлөл хуралдав

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан болов. Энэхүү хурлаар ШУТИС-ийн 2019 оны төсвийн төсөл, ШУТИС-ийн зарим нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг 2019 оноос өөрчлөх, Бизнесийн ахисан түвшний сургууль, Инженерийн ахисан түвшний сургууль,  бүрэлдэхүүн сургууль байгуулах, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авах, хичээлийн IV байрны төлөвлөлтийг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргав.