“Чанарын удирдлагын тогтолцоо-харилцааны менежмент” сэдэвт сургалт амжилттай боллоо

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ШУТИС-ийн МехТС-д Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт ажилтан, ажиллагсадын дунд “чанарын удирдлагын тогтолцоо-харилцааны менежмент” сэдэвт сургалт амжилттай боллоо.

Сургалтыг Эрдэнэтийн Технологийн сургуулийн захирал, профессор С.Давааням, “Эс Эф Си Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тунгалаг нар “Сэтгэл  хөдлөл, сэтгэлээ хэрхэн удирдах вэ?, Өөрийгөө таних, Эмпати (бусдыг өрөвдөн хайрлах), Чанарын менежментийн тогтолцоо- харилцаа соёл, менежмент” сэдвээр Чанарын менежментийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан энэхүү сургалтад МехТС-ийн ажилтан, ажиллагсад 40 гаруй хүн оролцлоо.

 

Монгол улсын хөгжил, монгол хүний хөгжил, дэлхийн хүн төрөлхтөний бий болгосон үнэт зүйл буюу стандартыг баримжаалан, ШУТИС менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлж ажиллах нь сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн чанарыг тасралтгүй сайжруулах байгууллагын соёлыг бий болгон их сургуулийн нэр хүнд, үнэлэмжийг тогтмол нэмэгдүүлэх бодит боломжийг олгох юм.

Б.Баярсайхан