ШУТИС-хиймэл дагуул хөөргөнө

ШУТИС-ийн санаачлагаар ШУТИС, МУИС, Японы Кюүшүгийн Технологийн Институтийн хамтарсан баг “ШУТИС - 60” ойн хүрээнд хиймэл дагуул хөөргөхөөр анхны онлайн хурал хийлээ.

Хурлаар хэлэлцсэн асуудал:

  • Жил бүр зохион байгуулагддаг Birds хөтөлбөрийн алинд нь хамрагдах боломжтой эсэх,
  • ШУТИС, МУИС сургуулиуд газрын станц хамтран ашиглах г.м

Тус хуралд ШУТИС-иас БАТС-ийн профессор Ч.Баасандаш, МехТС-ийн профессор Б.Эрдэнэбат, Т.Энхболд, Б.Баасандорж, Г.Амармэнд,   Г.Мөнхжаргал, А.Жаргалсайхан.

МУИС-иас Сансар судлал / Зайнаас тандан судлах ОУ-ын лабораторын профессор Р.Цолмон, Т.Төртогтох, Н.Энхжаргал

КТИ – профессор CHO Mengu нар оролцлоо.

Birds хөтөлбөр нь:

КТИ болон Олон үндэстнүүдийн хамтарсан баг хиймэл дагуул хийж хөөргөх хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь жил бүрийн 10 дугаар сард эхэлдэг бөгөөд эхний Birds-I хөтөлбөрт Монгол Улс оролцож “МУИС” Мазаалай хиймэл дагуулыг 2015 онд эхлэж 2017-07-07-нд хөөргөсөн.

Birds – II 2016 онд эхэлсэн 2018 оны 8 сард хөөргөсөн.

Birds – III 2017 онд эхэлсэн 2019 оны зун хөөргөхөөр төлөвлөж байгаа.