ШУТИС-ийн хятад хэлний клубын “Оюутан залуусын хэл ярианы соёл, хэрэглээний асуудалд” сэдэвт лекц

ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд “Оюутан залуусын хэл ярианы соёл, хэрэглээний асуудалд”сэдэвт лекцийг ШУТИС-ийн оюутан залуусыг зөв сайхан харилцдаг, харилцааны соёлтой  “бүтээлч оюутан” болгох зорилгоор клубын зөвлөх Ц.Эрдэнэзаяа багшаа урьж энэхүү лекцээ явууллаа. 

 

Зөвлөх Ц.Эрдэнэзаяа багш маань клубын зорилго, үйл ажиллагаа хийгээд шинэ зууны хүн байх, оюутан байх, хувь хүнээс бие хүн болж төлөвших, чадварлаг боловсон хүчин болоход нийгмийн хэрэгцээ шаардлага зэргийг танилцуулж лекцээ эхлүүллээ. “Оюутан залуусын хэл ярианы соёл, хэрэглээний асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний судалгааг мэндлэх, хүндлэх, талархах үгийн жишээгээр танилцуулж, оюутан залуус бидэнд зөв сайхан ярьж, харилцахын чухлыг мэдүүлсэн ач холбогдолтой болж өндөрлөлөө.  

Оюутан залуус бидэнд цаг үеэ олсон үр дүнтэй лекц болсонд клубын гишүүдийн өмнөөс талархалтай байна. Тус лекцэнд ГХИ-ийн ТТО-ын анги, ЭХС, ГУУС, ХШУС-ийн хөтөлбөрийн ангийн оюутнууд болон хятад хэлний клубын идэвхтэн гишүүд  нийт 40 орчим оюутнууд идэвхтэй оролцлоо.  

 

Хятад хэлний клубын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, дэмжин ажилладаг хүндэт багш, оюутан, клубын гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.

ГХИ-Хятад хэлний клуб. 2018-11-19