Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 60 жилийн ойг угтан зохион байгуулж буй “Оюутны спортын 6 төрөлт IV дүгээр их наадам” амжилттай явагдаж байна. 2018 оны оюутны аварга шалгаруулах спортын IV их наадам 11 сарын 05-ны өдөр Спортын төв ордонд нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Сургалтын хөтөлбөр, бүртгэлийн албаны дарга Д.Батдорж, Маркетинг, олон нийттэй харилцах албаны дарга Х.Отгон-Эрдэнэ, Биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч О. Баатарзоригт болон БТСТ-ийн багш нар, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ, дэд тэргүүн Б.Мягмарренчин нар оролцлоо. Спортын их наадмын ерөнхий шүүгчээр Биеийн тамир, спортын тэнхимийн багш ОУ-ын шүүгч Б.Ганзориг ажиллаж байна.
ШУТИС-ийн сагсан бөмбөгийн SHARKS, волейбол-ийн шигшгээ багийн үе үеийн шилдэг тамирчид хүрэлцэн ирж нээлтэнд оролцлоо.
Нийт баг тамирчидад спортын өндөр амжилт хүсэе
ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба
Биеийн тамир, спортын тэнхим
Оюутны холбоо
ШУТИС багийн нэгдсэн дүнгээр III байранд шалгарлаа
ГУУС-ийн ахмад багш нар уул уурхайг сургалт, судалгааны музейтэй танилцав
“MUST Open Mic-2024” арга хэмжээ боллоо
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд 2024” улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Улсын химийн XXXIII олимпиадыг их, дээд оюутнуудын дунд амжилттай зохион байгууллаа