Тоон ертөнц 2018”сэдэвт газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын зургадугаар олимпиад

ШУТИС, ГУУС-ийн Геологи-гидрогеологийн салбар, Олон улсын газарзүйн мэдээллийн системийн өдөр “GIS day”-г тохиолдуулан “Тоон ертөнц-2018” сэдэвт Газарзүйн мэдээллийн систем-Зайнаас тандан судлалын зургаа дахь олимпиадыг төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын лабораторуудын оюутнуудын дунд 2018 оны 11 сарын 12- ны өдөр зохион байгуулах гэж байна.

Техникийн зөвөлгөөний хурал 2018 оны 11 сарын 9-ний баасан гаригт 15.00 цагаас ШУТИС төв байрны ГУУС-ийн 222 тоот танхимд болно.

Гэрийн битүүмжилсэн даалгаврыг багуудад  2018 оны 11 сарын 9-ний баасан гарагт 15.00 цагаас болох ба техникийн зөвөлгөөний дараа багийн ахлагч нар сугалах замаар хүлээн авна.

Бүртгэл 2018 оны 11 сарын 9-ний баасан гараг 15.00-17.00 цагийн хооронд ШУТИС-ийн төв байрны ШУТИС төв байрны ГУУС-ийн 222 тоот танхимд явагдана. Бүртгүүлэхээр ирэхдээ мандатны 1% цээж зураг (сүүлийн нэг жилд авахуулсан байх), оюутны үнэмлэх, тухайн сургуульд сурдаг нь үнэн гэсэн сургуулийн тодорхойлолт авч ирнэ.

Оюутнууд баг бүрдүүлж оролцох ба баг бүр багийн ахлагч, гишүүд бүхий 3 хүний бүрэлдэхүүнтэй, багийн нэртэй байна.

Багийн бүртгэлийн хураамж 1 баг 15000 төг байна.

Оюутан, залуусаа идэвхтэй оролцоно уу? 

Холбоо барих утас, хаяг:

Ж. Ундаръяа 99078501

Г. Сарантуяа 91889903

Б. Гантулга    88131062

Г. Баярмаа 99311879

Б. Оюунтөгс 91012084

Б. Ичинхорлоо  99279591