БНСУ-ын Чүнбүг Үндэсний их сургуульд суралцах “Оюутан солилцооны хөтөлбөр” зарлаж байна

ШУТИС, БНСУ-ын Чүнбүг Үндэсний их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан солилцооны 1 семестр болон 1 жилийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг 10.30~ 11.15 хүртэл хүлээн авна.

Тавигдах шаардлага:

ШУТИС-ийн оюутан байх.

Үнэлгээний голч дүн 2.8-аас дээш байх.

Англи эсвэл солонгос хэлний яриа, бичгийн мэдлэгийн түвшин өндөр байх

Суралцах хугацаа:

  • Хаврын улирал 2019-03-04 ~ 2019-06-30
  • Намрын улирал 2019-09-02 ~ 2019-12-30

Хамрагдах оюутны тоо:    10

Бүрдүүлэх материал:

  1. Дараах линкээр орж мэргэжлээ сонгоно.

http://www.chungbuk.ac.kr/site/english/sub.do?key=473

  1. Сургуульд суралцахыг хүссэн анкет /1-322 тоотоос авах/
  2. Суралцах төлөвлөгөө /1-322 тоотоос авах/           
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
  4. Одоо сурч буй сургуулийн тодорхойлолт
  5. Дүнгийн тодорхойлолт /Дэд захирлын гарын үсэг, тамгатай байх/
  6. Профессор багшийн тодорхойлолт (Recommendation Letter)
  7. Гадаад паспортын хуулбар
  8. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дүн /if applicable/

Бүх материалыг англи хэл дээр орчуулж, скайнердан ГХИ-ийн 1-322 тоотод /11-321974, 96669710, дотуур утас 2102 Н.Мэнд/ цаас болон файл хэлбэрээр авч ирнэ.

Сургалтын төлбөр:             30 кредитийн төлбөрийг ГХИ-ийн дансанд хийх. /Очсон сургуульдаа сургалтын төлбөр төлөхгүй/

Жич: Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутан нь Чүнбүг үндэсний их сургуулиас ирсэн шаардлагын дагуу солонгос эсвэл англи хэл дээр хичээл ойлгох чадвартай байх ёстой бөгөөд солонгос хэлний мэдлэггүй оюутан 2019.01.02 ~ 02.05 дуустал 96 цагийн солонгос хэлний анхан шатны сургалтад сууна. Сургалт ГХИ дээр зохиогдох ба долоо хоногт 5 удаа, өдөрт 4 цагаар хичээллэнэ. Солонгос хэлний сургалтын төлбөр 196200 төг байна. Дотуур байрны хөлс, амьжиргааны зардал, онгоцны билетийг оюутан өөрөө хариуцна.

ШУТИС Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

Гадаад Хэлний Институт