Чанарын менежментийн тогтолцоо сэдэвт сургалт зохион байгууллаа

Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандарт, түүний ач холбогдлын талаар бүтэн өдрийн вакум сургалт, хэлэлцүүлэг 2018-10-09 нд “Монголика” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Уг сургалтанд ШУТИС-ийн захирал, дэд захирлууд, газар, албадын дарга нар, бүрэлдэхүүн сургууль, институтийн захирлууд хамрагдав.

Сургалтыг Эс Эф Си Эс ХХК-ийн Гүйцэтгэх захирал (ЧМТ ISO 9001, БОМТ ISO 14001 Олон улсын тэргүүлэх аудитор) Л.Тунгалаг, Эс Эф Си Эс ХХК-ийн Стратеги, удирдлагын захирал С.Давааням нарын сургагч багш нар хийлээ.

Энэхүү сургалт, хэлэлцүүлэг нь дараах сэдвүүдээр явагдав. Үүнд:

  • Менежментийн тогтолцоо, Байгууллагын соёл
  • Чанар ба Чанарын өртөг
  • ISO 9001:2015 стандартын шаардлага, ач холбогдол
  • Байгууллагын төлөв байдлыг тодорхойлох нь
  • Манлайлал ба оролцоо

 

 

Захиргаа, хүний нөөцийн газар
Чанарын хяналт шинжилгээ, үнэлгээний алба