ABU ROBOCON 2018 олон улсын автомат роботын тэмцээнд ЭХС-ийн “Эрчим” баг амжилттай оролцож тусгай байрын шагнал хүртлээ

Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “ABU ROBOCON 2018” олон улсын тэмцээн 2018 оны 08 сарын 24-28нд Вьетнам улсын Нин Бин хотод 17 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд азийн орнууд болох Japan, China, Khonkhong, Fiji, Tailand, Egypt, Cambodia, Kazakstan, Mongolia, Malaiz, Nipali, Vietnam, Iran, Pakistan, Serilanka, India, Indonias, гэсэн 17 орны 18 багийг тамирчид өрсөлдөв.        

Эрчим хүчний сургуулийн Б.Нямбаяр багштай “Эрчим” багийн тамирчид Вьетнам улсын Нин Бин хотод болсон олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож “MABUCHI MOTOR AWARD” тусгай байрын шагнал хүртлээ.

Эрчим баг ШУТИС болон MNB телевизийн удирдлагуудын хамт

“Аваргын төлөөх тулаанд “Вьетнам” улсын баг  “Япон” улсын багийг тоглолтын  14 секундэд цэвэр ялснаар ийнхүү олон улсын аварга багаар тодорлоо.

Эрчим багийн тамирчид

Олон улсын тэмцээний үйл ажиллагаанд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах,ерөнхий захирал Л.Нинжжамц болон ШУТИС-ын ХБТЭ дэд захирал Б.Сүхбат, ЭШХАЭ дэд захирал Т.Намнан нарын төлөөлөгчид оролцлоо.

Азийн 50 гаруй орны 111 телевизийг эгнээндээ нэгтгэсэн Ази Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо гишүүн орнуудынхаа хамтын ажиллагааг өргөжүүлж оюутан залуусын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилготойгоор Робокон тэмцээнийг жил бүрийн намар зохион байгуулдаг уламжлалтай. Олон улсын Робокон тэмцээнийг  Азийн 19 орон ээлж дараалан эх орондоо зохион байгуулдаг онцлогтой  бөгөөд 2019 оны олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар МҮОНРТ-ийн  удирдлагууд эрхийн тугаа гардан авч, 'ABU ROBOCON 2019'  олон улсын тэмцээний дүрмийг зарлаж, танилцууллаа.