Торгоны зам дагуух соёлын харилцаа холбооны интерактив атлас, "Хоол хүнсний технологи ба үйлдвэрлэл" олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт боллоо

ЮНЕСКО-ийн Торгоны зам дагуух соёлын харилцааны интерактив атлас бүтээх шинжээчдийн уулзалтыг Хоол хүнсний технологи ба үйлдвэрлэл сэдвийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургууль ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монгол улсын Шинжлэх ухааны академи, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн болон Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн хамтран Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Баянговь жуулчны баазад 2018 оны 07 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулав.

            Уулзалтад Монгол, Иран, Хятад, Турк, Грек, Казахстан, Энэтхэг, Солонгос, Орос, Канад, Узбекистан зэрэг 11 орны нийт 30 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож Торгоны зам дагуух улс орнуудын хоол хүнсний үйлдвэрлэлтэй холбоотой мэдлэг, ноу-хау, соёлын харилцааны талаар хэлэлцэв.

Нээлтийн үйл ажиллагааг ЮНЕСКО-ийн Ташкент дах төлөөлөгчийн газрын захирал Д.Бадарч удирдаж, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор С.Чулуун, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, ЮНЕСКО-ийн Яриа хэлэлцээрийн түүх, дурсамжийн хэлтсийн дарга Али Муссайе нар нээлтийн үг хэлэв.

Нээлтийн үйл ажиллагаа үргэлжилж Али Муссайе Торгоны зам дагуух соёлын харилцааны интерактив атлас бүтээх төслийг танилцуулж, эхний уулзалтын үр дүн, цаашид баримтлах арга зүй, бодлогын талаар танилцууллаа.

Уулзалтаар Торгоны зам дагуух улс орнуудын хоол хүнсний технологи ба үйлдвэрлэл, түүнтэй холбоотой түүх, уламжлал, мэдлэг, ноу-хау, хоол хүнстэй холбоотой соёлын харилцан үйлчлэл, бодит жишээнүүд гэсэн сэдвүүдээр хэлэлцэж шинжээчид санал бодлоо солилцлоо.

Дараагийн шинжээчдийн хуралд Торгоны зам дагуух орнуудын хөгжмийн тухай хэлэлцэх юм.

ШУТИС-ийг төлөөлж

ШУТИС-н захирал Б.Очирбат

БУХС-н захирал А.Энхбат

ШУТИС-ийн Хоол үйлдвэрлэл, шим судлалын профессор Г.Энхтайван

 

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга

Монгол улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор С.Чулуун

профессор С.Цолмон

профессор Ц.Төрбат

Монгол улсын их сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч профессор У.Эрдэнэбат

Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн захирал Д.Пүрэвжав

профессор А.Очир

Олон улсын шинжээчдийн бүрэлдэхүүнд

ЮНЕСКО-ийн Ташкент дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Бадарч

ЮНЕСКО Парисын Яриа хэлэлцээрийн түүх, дурсамжийн хэлтсийн дарга Али Муссайе

ЮНЕСКО Парисын Яриа хэлэлцээрийн түүх, дурсамжийн хэлтсийн мэргэжилтэн Мехрдад Шабахан

БНХАУ-аас БНХАУ-н Хөдөө аж ахуйн музейн xөдөө аж ахуй, торгоны аж ахуйн түүхийн профессор Жикиан Тан

Өвөр Монголын музейн шинжээч профессор Та Ла

Шэньси загварын инженерийн их сургуулийн дэд захирал профессор Мин Ши Тан

Бүгд Найрамдах Грек Улсаас Фессалоники хотын Аристотель их сургуулийн түүх, археологийн сургуулийн дэд профессор Солтана Мариа Валамоти

Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас Тегеран хотын Шахид Бехешти их сургуулийн түүхийн тэнхимийн профессор Хассан Бастанирад

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Торгоны замын их сургуулиудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Сөүл хотын Гадаад харилцааны Ханкук их сургуулийн профессор Сандон Хван

Бүгд Найрамдах Литва Улсаас Вильнюс их сургуулийн био археологийн төвийн дарга дэд профессор Гиедре Кийн

ОХУ-аас Санкт Петербургийн Орос угсаатны зүй музейн гэрэл зургийн газрын дарга Карина Соловева

Бүгд Найрамдах Турк Улсаас Газиантепийн их сургуулийн хүнсний инженерийн тэнхмийн профессор Мустафа Баярам

Бүгд Найрамдах Узбек Улсаас Узбекистаны шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, дорно дахины хүрээлэнгийн захирал профессор Бахром Абдулхалимов

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Төв ази судлалын хүрээлэнгийн захирал Дмитрий Воякин

Канад улсаас Конкордиа их сургуулийн профессор Ричард Фолц

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Дели хотын Санскрит их сургуулийн дэд профессор Рамкишор Махолиа нар оролцлоо.