ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

              2018 оны 05 дугаар сарын 08                                Дугаар: 09                                        Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1840 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хэлэлцсэн асуудал:

1. 2018/2019 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанли

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

             СХБА-ны дарга Д.Батдорж

2. “IFOST-2018” олон улсын эрдэм шинжилгээний хуралд профессор багш нарыг оролцуулах бэлтгэл ажил

            ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

            ЭШИГ-ын дарга Т.Энхцацрал

3. БуХС, ГУУС-ийн санхүүгийн үйл ажиллагаанд Дотоод аудитын албанаас шалгалт хийсэн ажлын тайлан мэдээлэл

          ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

          ДАА-ны дарга Х.Дэлгэрсайхан

Бусад асуудал,

  • ШУТИС-ийн 2018/2019 оны хичээлийн жилийн нэг кредитийн үнэлгээний танилцуулга

         СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

         СНББА-ны дарга Д.Барсболд

  • ГУУС-ийн Тэсэлгээний технологийн төвийн нэрийг өөрчлөх, төвийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

           ГУУС-ийн захирал Л.Пүрэв

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн 60 жилийн ойн логоны уралдаанд ҮТС-ийн багш О.Гантулгын бүтээл шалгарсан тул “ШУТИС-ийн 60 жилийн ойн” лого /бэлэгдэл/-оор баталж, уралдааны тэргүүн байрын шагнал нэг сая төгрөгийг батламжийн хамт гардуулав. Мөн магистр, доктор оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хуралд 1-3-р байрт шалгарсан судлаач багш, оюутнуудад шилдэг судалгааны бүтээлийн батламж олгож мөнгөн шагнал гардуулав.

2. “2018/2019 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанли”-г хэлэлцээд захирлын зөвлөлийн гишүүдээс гаргасан саналыг тусгаж, тушаалаар баталгаажуулж ажиллахыг СОАЭ дэд захирал /Х.Энхжаргал/-д үүрэг болгов.

3. Их дээд сургуулиудын /3-4 улиралтай/ хичээлийн улирлын өөрчлөлт, хуваарилалт, ач холбогдолтой шинэлэг талыг судалж үзэхийг Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга /Д.Гэрэлт-Од/-д үүрэг болгов.

4. “IFOST-2018” стратеги технологийн олон улсын форумд оролцох багш нарын зардал, илтгэл хэвлүүлсэн багшийн хэвлэлтийн зардлыг бүрэлдэхүүн сургууль, институт хариуцах. Төсөл, гэрээт ажлын зардлаас санхүүжүүлж “IFOST-2018”-д оролцох багшийг дэмжиж явуулахаар тогтов.

5. Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Геологи, уул уурхайн сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, ажлын хариуцлага алдсан албан тушаалтнуудад хууль эрх зүйн дагуу арга хэмжээ авах, хариуцлага тооцох тушаалын төсөл боловсруулж танилцуулахыг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзоригт үүрэг болгов. Дотоод аудитын шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах төлөвлөгөө гарган ажиллаж, 2018 оны эхний хагас жилийн дотор засаж залруулж, залруулсан дүнг эхний хагас жилийн тайлан балансад тусгаж, ШУТИС-ийн захирлын зөвлөлд тайлагнахыг Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв нарт үүрэг болгов.

6. Сургалтын нэг кредитийн үнэлгээг нэмэгдүүлэх хувилбарыг дэмжиж, өнөөдрийн хурлаар яригдсан саналуудыг тусгаж ШУТИС-ийн Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны дарга Д.Барсболд нарт хариуцуулахаар тогтов.

7. Геологи, уул уурхайн сургууль (ГУУС)-ийн “Тэсэлгээний технологийн төв”-ийн нэрийг өөрчилж “Тэсэлгээний сургалт, судалгааны төв” болгох, сургалтын төвийн дүрмийг шинэчлэн батлах, батлагдсан дүрмийг “Тэсэлгээний сургалт, судалгааны төв”-ийн үйл ажиллагаандаа мөрдүүлж ажиллахыг ГУУС-ийн захирал Л.Пүрэвт үүрэг болгов.

8. БАНА-ны сантехникийн слесарь Б.Түмэнжаргал эмчилгээний зардалд зориулж Захиргаанаас 2,000,000 (хоёр сая) төгрөг, БАС, ГУУС, ХШУС, ҮТС, ЭХС, ГХИ, Е-НИ тус бүр 100,000 (нэг зуун мянга) төгрөг, нийт 2,700,000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов.

9. Хөрөнгө оруулалтын сан, эрсдэлийн сан байгуулах талаар судалж, хууль зүйд нь нийцүүлж шаардлагатай бол холбогдох дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулж танилцуулахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэд үүрэг болгов.

 

Захиргаа, хүний нөөцийн газар